2020年6月15日月曜日

Заримдаа ч

Шинэ өглөөний, шинэ долоо хоногийн мэнд. Их хөглөх юм аа заримдаа ч.

Хотын захиргаа орж нэг бичиг бүрдүүлж өгчихөөд, хүлээгээгүй, цаг жаахан байгаа юм чинь гээд хажуугийнх нь дэлгүүр оров оо. Аминдаа орой хоолондоо хэрэгтэй ганц нэг ногоо цагаа авах минь гээд гунхалзаж байгаа нь тэр.

Хэрэгтэй гэсэн ганц нэг ногоогоо авчихаад бичүүлж зогсонгоо түрийвчээ хайв. Байдаггүй. Ажил дээрээ орхисон бөлгөө. Яанам бэ? Тавилаан л юм даа...

Энэ тэр гэж бодон худалдагчаас уучлал хүсээд, тухайн дэлгүүрийн лавлах дээр тавиулав шүү дээ. Ажлаа тараад шууд ухасхийх гэснээ, багыгаа авч амжихгүй болохоор нь эхлээд багыгаа, дараагаар нь дэлгүүр лүүгээ давхив.

Гэрийхэндээ хэлсэн чинь шоолоод л байсан. Сазаэ сан л байна даа гэсэн. Сазаэ гээд эдний нэг хүүхэлдэйн кино байдаг юм. Тэрний гол дүр болох Сазаэ нь түрийвч энэ тэрээ мартаж явдаг гээд л дуулдаг байхгүй юу? Анимэ гэх үү? одоо. Япондоо их алдартай. Сонирхож байвал хайж үзнэ биз дээ?

Гэснээс багыгаа авах ёстой цагаас нь  хэтэрчихвэл нэмэлт төлбөр төлнө. Сунгасны мөнгө. Нэг удаадаа гайгүй л дээ. Гарцаагүй ажилтай үед л сунгуулна уу? гэхээс дэлгүүр хоршоохон дээр сунгаад яахав. Дуслыг хураавал далай гэж.

Тооцоолоогүй зардал гаргахгүй шөө, би. Гэхдээ тооцоолоогүй зардал гарна аа гарна. Яаж зүгээр байхав. Гурвын гурван хүүхэдтэй гэр бүл шүү дээ. Хэ хэ.

Дээр бас яасан? Учиргүй мөнгөтэй түрийвчнээ нэг дэлгүүрийн лангуу дээр орхиод явчихсан. Өөр дэлгүүрт ороод бичүүлэх гэсэн байдаггүй. Буцаад л гүйсэн, ашгүй яг мартсан лангуун дээрээ байж байдаг буян юм даа. Хо хо. Монголд байсан бол аль хэзээний олчихоор хугацаа өнгөрсөн байсан гэж.

Нэлээд дээхэн, гэрээрээ сүши идэв ээ. Гарах болоод тооцоогоо хийх гэсэн бас л түрийвч алга. Хань ижил гэр лүүгээ жирийлгэсэн. Бага зулзага бид хоёрыг барьцаанд тавьчихаад. Ха ха. Эгч нар нь хийх ажил их байна, яасан гэж бид барьцаанд үлдэх ёстой юм? гээд аавтайгаа цуг явчихаж байгаа юм даа.Ккк

Монгол явах гэж байж гадаад паспортоо мартчихдаг хүнд түрийвч зэргийн марталт бол юу ч биш за юу. Ха ха ха. Гоё дурсамж гэхгүй юу. Кккк. 

За бүгдэд нь амжилт шүү. Энд тэнд юм хумаа мартваа...

0 件のコメント:

コメントを投稿