2020年6月16日火曜日

Нээлттэй хичээл

Уламжлалт бичлэг шүү. Хичээл эхлээд нэг их удалгүй болдог шиг санагдаад. Карантийн энэ тэрээс болоод хойшлогдсон.

Энэ удаад үдээс өмнө, үдээс хойш гэж хувааж болж байна. Би үдээс хойш явав. Үдээс өмнө ажилдаа явна. Таван цаас нь ч хаа юм. Хэ хэ. Тэрнээс гадна нэг том шалтгаан нь энд амралтаа манайхан шиг цуглуулж байгаад нэг дор авдаггүй.

Эзгүй хойгуур чинь ажил хэцүүднэ гэж үздэг. Хэрэв тийм олон хоногоор алга болоод, ажлыг чинь хэн нэгэн хийж болоод байвал үнэндээ чиний хэрэг тэнд байна уу? гэж үздэг юм билээ. Ялангуяа хувийн хэвшлийнхэн.

Миний хувьд зулзагууд хэзээ халуураад, хэзээ өвдөөд албанаасаа чөлөө авах нь мэдэгдэхгүй, гэнэт гэнэт л өвддөг болохоор амралтаа нөөж байгаад, зулзагуудаа өвдсөн үед авдаг.

Хааяадаа бас халтуурны ажилд явахдаа авна. Хэ хэ.

Дунд зулзага нэлээд идэвхитэй оролцож байна аа. Урд орой нь
-Ээж нь , чөлөө аваад л очиж байхад идэвхитэй оролцоорой, гар хөлөө өргөөд. Та нарыг харж байхад нэг тийм сулбагар байдаг шүү.
-Бид чинь та нарыг хараад биеэ барьчихдаг байхгүй юу даа. Ойлгох хэрэгтэй шүү дээ.

Манай энэ дунд зулзага а гэхээр б гээд их цор цор гэнэ ээ. Тэгээд л үе үе загнуулна. Хэ хэ.

Ямартай ч үсээ тайруулаад нэг л хонож байгаа учраас сэтгэл нь нэг тийм хөөрсөн хүүхэд л хичээлдээ сууж харагдсан. Энэ удаагийн нээлттэй хичээлийн утга нэг их хамаагүй л байх шиг харагдсан. Хэ хэ.

Далимдуулаад үдээс хойш амарсан хүн чинь, ойрд ингэж амраагүй сайхан байна аа. Өдрийн хоолоо тухтай нь аргагүй идлээ. Өчигдрийн оройн хоолны үлдэгдэл л дээ. Хи хи.

Өө тийм, хальт ээмгээ, хүзүүний зүүлтээ, бугуйвчаа зүүлээ. Ийм нээлттэй хичээлд ээжүүд их ганган ирэх нь ч бий. Хүүхдүүд хоорондоо тэрний ээж, тэрний аав царайлаг, хөөрхөн гэж ярьдаг гэсэн. Тэгээд л нэг их хөөрхөн биш болохоороо эдээр л биеээ чимлээ. Ккк.

Эрдмээр чиммээр байвч ямар ном тэврээд л гүйлтэй биш тийм ээ? Ха ха. Гэхдээ ийм зүүлтнүүд минь монголчууд зүүдэг шиг том том гялалзсан зүйл биш шүү? Зүүсэн үгүй нь мэдэгдэхгүй шахуу жижигхээн, нарийхаан гоёонууд шүү.

Японд ирээд удаагүй байгаа ээжүүд хүүхдийнхээ иймэрхүү арга хэмжээнд явахдаа санаа авна биз? гэж бодоод бичлээ шүү.

Агуулгын талаар дараа бичнэ ээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт шүү...

0 件のコメント:

コメントを投稿