Дунд зулзагынхаа нээлттэй хичээлд суучихаад ирсэн чинь шуудан ирээд, хоосон хаалга мөргөөд явжээ.
Үлдээсэн бичгийг нь хартал Солонгос улсаас гэж байна. Эхэндээ юу билээ? гэж бодсоноо, илгээсэн хүний нэрийг хараад...
Нулимс цийлэгнэх нь холгүй л юм болов. Ойрдоо корона энэ тэр гээд монголоос, япон дотроосоо ч гого бэлэг аваагүй удаж байгаа хүнд, хаа байсан солонгосоос гэхээр чинь баярлаад уйлсан ч багадна биз дээ? энэ чинь одоо.
Хамгийн сүүлд 2 сард энд сурдаг сүмо хүүхдийн ээжээс гоё монгол чоко авсан юм байна.
Баярласандаа, багыгаа дагуулаад л шуудан жирийчихсэн.
Та нартаа баярлалаа, амьдардаг, суудаг газраасаа сэтгэлийн бэлэг илгээдэгт.
Англиар бичигдсэн нь ойлгохгүй ч гэсэн танил харагдаад. Аан харин тэр бөөрөнхий, гурвалжин энэ тэрээр бичигдсэн нь аварна гээд ч байгаа юм уу? ... гээд ч байгаа юм уу? гэдэг шиг л.
Хүн орхоодойтой чихэр, наранцэцгийн үртэй чоко хоёрыг дор нь задлаад, чоко нь газар дээрээ дууссан. Чихрийг бол зулзагууд идэхгүй юм билээ. Амт нь мэдээж өвөрмөц.
Энд бас энэ солонгосын хүн орхоодойтой зүйлс зарагдана. Үнэ нь ч овоо хөөрхөн. Тэр бүр авч идэхгүй. Үнэтэй цайтай зүйл бэлэглэсэн хөөрхөн найздаа баярлалаа.
Өө тийм, олон жилийн өмнө л дэвтэр энэ тэрээс нь харж байсан найзынхаа бичгийг харлаа. Хэ хэ. Цэвэрхэн бичсэн эсэхийг дараа өөрт нь хэлнэ ээ. Хи хи. Өөрөө нэг их гоё бичигтэн ч юм шиг. Ккк.
Уруул өнгөлөгчийг том зулзага. Дунд зулзага авах юм олдохгүй жаал харж байснаа маскнаас хоёрыг авлаа. Тэгж байгаад ээжтэйгээ хамт гоо сайхандана гэж тохирсон.
Хань ижил болохоор
-Өө яах гэсэн юм бэ? Өөртөө төвөг удаад.
гэсэн. Хааяа ингэж сүржигнэнэ ээ. Нэг жаахан тус болсныхоо төлөө, жаахан юм өгснийхөө төлөө эргээд юм авах, гуйхдаа санаа нь зовдог, нэрэлхдэг, цаад хүнээ бодоод байдаг.
Би болохоор үнэгүй зүйлд дуртай хүн, хоёр гараа тосож авдаг. Хи хи. Гэхдээ мэдээж бусдад төвөг удалгүйхэн шиг амьдрах нь миний болон гэр бүлийн минь үндсэн чиг шүү. Ядарсан ганц нэгтээ бол чадахаар бол тусална, чадахааргүй бол чадахгүй нь ээ гэдгээ хэлдэг.
Ямартай ч орж гарах тоогоо цөөлсөн, уулзаж учрахаа цөөлсөн, илгээх, хүлээн авах зэрэг нь цөөрсөн энэ цаг үед ёстой сайхан сэтгэл сэргээсэн бэлэг байлаа. Баярлалаа шүү, хонгор найз минь.
За та нар ч гэсэн амжиж бие биедээ бэлэг өгч авалцаарай. Амьдрал бэлгийн замаар өрнөөд ирэхээрээ л сайхан гэж Бум ах хэлсэн байдаг юм. Түр баяртай...
0 件のコメント:
コメントを投稿