2020年6月21日日曜日

Амралтын өдөр

За даа, энэ амралтын өдрүүд бол үндсэндээ идэж уудаг өдөр л болох юм даа. Орой болохоор түүндээ ядарсан улс. Хэ хэ.
За нэг өдрийн оройн хоол. Япон ээж нар шиг тус тусад нь шараад л, хуураад л идэхгүй ээ тэр бүр. Шарахаар үлдэх тос нь хайран, бас царцааж байгаад хаядаг болохоор аль болох том бага л хэрэглэхийг боддог.
Энэ баншийг мэргэжлийн болтлоо л чимхэж байна дөө. Зулзагууд дуртай. Гурил нь бэлэн байж байдаг. Мах ногоогоо татаад тавьчихад гурил зуураж элдэх гэж ажил болохгүй их амар.
Оройд нь тарагаа ууна. Гэснээс энэ дэлгүүрүүд бас л зэвүүн юм аа. Бага багаар үнээ нэмээд байх юм. Авдаг сүү минь үнэ нь нэмэгдчихсэн байсан. Уур хүрээд, авахгүй байгаа. Өөр дэлгүүрээс өөр сүү авч байгаа. Тэр нь бас нэг их удалгүй үнээ нэмчих байх даа. Тараг бүрэх гэж л сүү бөөндөөд байгаа шүү дээ.

Ганц сүүгээр зогсохгүй, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдээлд л байх юм. Яалтай?

Уншигчид маань аяга тавагны минь хээ хауг цээжилтэл л хоолны зураг оруулж байна тийм ээ? За яахав, гал тогоо, хоол хүнс угаасаа л бидний амьдралын салшгүй хэсэг юм чинь. Хэ хэ.

Бас нэг амралтын өдрийн хоолны зургийг дараагийн бичлэгээр...

Бүгдэд нь амжилт. Сонгуулийн солиорол хурдан дуусч, сонгогч таны сонголт мэргэн байг ээ...

0 件のコメント:

コメントを投稿