2020年6月26日金曜日

Гонсгор

Сонгуулийн үр дүнд сэтгэл гонсгор байна. Уур хүрээд байна.

Гарч ирээсэй гэсэн мундаг залуус гарсангүй. Шөнө дөл болтол нүүрном дээрх бухимдсан хүмүүстэй санал бодлоо хуваалцаж, энд тэнд сэтгэгдэл үлдээв.

Залуусын ирц муу байна гэж загнасан Осоржамаагийн загнаж буй лайвыг хүртэл үзэв. Хөөрхий минь өөрийнхөө үүгээр, өөрийнхөөрөө загнаад зөв л зүйлд уриалж байна билээ. Маниас л дээр...

Ижий аав минь харин миний гараасай гэж хүсэж байсан хоёр хүнийг гаргаад ирж. Нэг эмч, нэг мундаг эмэгтэй. Амжилт хүсье.

За тэр Сонгинохайрхан дүүргийн бол үнэн дүфф сонголт хийж. Хан-Уулынхан харин нэг зөв хүн гаргаад ирсэн. Баярлалаа.

Баянзүрхийн 22 тойргийнхон хамгийн ихээр гараасай гэж хүссэн хүнийг минь гаргаагүй. Тэнэг мэдэв үү? Хойшид үе үе тэр хүний тухай бичиж, бичсэн, орчуулсан номноос нь оруулах болно. Амлаж байна. Ирэх жилийн сонгуулиар гаргана.

За тэгээд бухимдсан хүн баахан л зүйл хуваалцав, нүүр номдоо. Уншдаг хүн бий ч юм уу? Үгүй ч юм уу?

Одоо л гоё цоо шинэ сонголт хийгээд, өөрчлөгдөх нь үү харъя гэж бодсон юмсан.

Гэр хороолол, хөдөөнийхөн гэсэн олонхыг бас уншдаг, судалдаг, эргэцүүлдэг болгомоор байна аа? Яах уу? Арга чарга юу байна аа? Өнөөх л нэг нутгийн бөхөө сонгочихдог гаруудыг яах уу?

Ерөөсөө энэ жил наадам хийгээд хэрэггүй, тэрний оронд гадаадад гацсан иргэдээ ав гэж шаардмаар байна аа. Хайран улсын төсөв мөнгө... Ард иргэд байж улс оршино оо.

Гэх мэтээр бичээд байвал бүхэл бүтэн зохиол болохоор. Хо хо.

За за түр баяртай, та нар битгий амьдрал хэцүү байна, бидний мөнгийг идчихлээ гээд гоншигоноод байгаарай. Өөрсдийн чинь сонголт за юу?

Эх орон минь дээ, хайртай шүү чамдаа...

0 件のコメント:

コメントを投稿