За халаад эхэлчихлээ. Борооны улирал дуусаагүй. Энэ долоо хоногт дуусах юм гэсэн.
Цаг агаарын өөрчлөлтөөс хамгийн түрүүнд горыг нь амсаж байгаа нь далайтай хиллэдэг орнууд, арлууд гэж уншсан. Ойрын хэдэн жил бүр батлагдаад л байх шиг байна.
Японы өмнөд хэсэг болох Кюүшюү арлын хэдэн мужууд бороо ихтэй, үер болов. Хойд нутгаар ч мөн адил хур ихтэй, зарим нэг жижиг хот тосгон үерт автав. Олон ч хүн орон гэргүй болов, настай голцуу хүмүүс өртөж, бурнхны орондоо залрав...
Суугуул муж маань ч бороо ихтэй л байна. Хаа очиж үер болсонгүй. Гэхдээ юмыг яаж мэдэхэв болгоомжтой л байхгүй бол тийм ээ?
Өчигдрөөс эхэлж халж байна. 35 хэм хүрсэн бололтой. Бүгчим, чийгтэй болохоор энэ халуун гэдэг чинь бас л давшгүй даваануудын нэг. Гэхдээ л яаж ийгээд давчихсан л байдаг л даа. Хэ хэ.
Бага зулзага бид хоёр ар шилэн хүзүүгээ маажаад байгаа. Хэ хэ. Минийх нэг тийм ширүүндүү арьстай хүн яваад байна. Аминдаа маажихгүйг хичээгээд байгаа ч нэг мэдсэн л гар явчихсан байх юм.
Бага зулзага минь харин үе үе маажаад улайлгаад, бид сандарч пудр түрхээд л гайгүй болчихдог гэж байгаа. Гэснээс хөлснөөс болоод улайгаад, загатнаад байгаа бол хүүхдийн арьсны нуралт энэ тэрд түрхдэг пудр их зүгээр шүү. Би бас хүзүүндээ цацчихдаг.
Дунд зулзага болохоор борви нь улайж загатнана. Түүнийгээ маажаад бас хүрэн улаан болгоод амжсөөн. Том зулзага харин одоохондоо гайгүй. Гэхдээ орж ирээд л сэнсний өмнө юбкаа сөхөж ирээд л халуун байна халуун байна гээд л хэсэг зогсдог. Хэ хэ. Зовлонг нь мэдэх юм болохоор инээд хүрнэ ээ. Би ч бас машиндаа суухдаа юбкагаа сөхөж гуя хасаа гялалзуулдаг. Ха ха ха.
Хар халуунд нарны илчээс бас биеэ хамгаалах хэрэг гарах юм. Ажлын нэг хятад хүүхэн бол бүр иж бүрэн зэвсэглэнэ гэдэг шиг л нүүр ам нь хүртэл бив битүү явдаг. Асар их тэвчээр, зүтгэл ээ. Би бол байхгүй ээ, амралтын өдөр бүр тос ч түрхэлгүй орж гарчихаад, дараа нь түрхдэг байж гэж өөрийгөө зэмлээд л...
Одоо цаана нь чилийсэн 2 сар гарангийн хугацаанд энэ саунд сууж байгаа мэт халууныг тэснэ гэсэн аяа тавилан юм даа л гэж бодогдож байна шүү.
Тэгсэн эх оронд минь хүмүүс үзэсгэлэнт сайхан газруудаар аялаад, цаанаа л нэг тийм сэрүүхэн зураг оруулаад байх юм. Шөнөдөө даарч байгаа даа гэж өөрийн эрхгүй бодож энэ тэр.
Түрүү жилийн өдийд зуны амралт эхэлж байсан байна лээ. Энэ жил карантийлсан хугацаагаа нөхөж зуны амралтын хугацаа богиноссон. Нэг бодлын амар. Би ч баяртай байгаа.
За ямартай ч халууныг үе үе хүйтэн тарвас идэж давна даа. Тарвас бас хальт үнэ нь нэмэгдчихсэн байна лээ.
Бүгдэд нь амжилт...
0 件のコメント:
コメントを投稿