Үргэлжлэл шүү. Сонирхолгүй бол алгасаарай буюу СБА шүү.
За энэ хань ижлээ харьж ирэхэд нь жаахан базаж байгаад хамт хоёр зулзагаа аваад салхилж байгаа байдал.
Угтаа сагсчин охиноо шийдэнд чөлөөтэй бөмбөг шидүүлэх зорилготой байлаа. Эрэгтэй хүн том болсон ч байлдаж тоглох гээд байдаг гэдэг шиг л манай хүн жаал бөмбөг шидэв. Ккк.
Бид хоёр илжигдээд, би хожсон шүү дээ. Ямарав? Мундаг байна уу? Хо хо.
Хоёр зулзагаа мартаад л илжигдсэн байдаг юм. Өнөө хоёр нь цаахан талд байдаг гурвалжин хөшөө?-нд очоод, гутлаа тайлж ирээд гулсаж тоглосон.
Сүүлд гэнэт ээж аав гэдгээ ухаарсан хоёр хүн, сагсчин зулзагаа дуудаж авчраад жаал бөмбөг шидүүлэв. Яг сагсны дугуйландаа болохоор элдэв дүрэм журам заагаад, хүүхдийг чөлөөтэй шидүүлдэггүй санагдаад.
Миний багад хүүхдүүд гоол оруулахаараа л сагсанд дурлаж ирдэг байсан шиг. Цаг өөрчлөгдөөд бүх зүйл л даган хувьсах бололтой юм. Гэхдээ энд бас их техниктэй заадаг юм билээ.
Хэрэв би багадаа тэгж заалгаад, дугуйланд явсан бол өдийд тамирчин байх байлаа. Хэ хэ. Нэг хэсэг Жорданд дурлаж л явлаа шүү дээ.
Бага маань бас бөмбөг шиднэ гээд. Аав нь өргөж ирээд л тохуулаад байсан. Тэнд байсан хүүхдүүд алга ташиж энэ тэр. Хэ хэ. Гэснээс бага маань хөл бөмбөг гэж мэдэхгүй, өшиглөж мэдэхгүй байсан. Авч дамжуулах гээд л үзээд.Гаргалгаа нь хамтдаа хааяа хөл бөмбөг тоглож байх. Тэгэхгүй бол бөмбөг харахаараа л сагсных гэж андуурдаг болж байна. Ингээд харахаар, орчин бас маш том нөлөө үзүүлдэг байгаа биз?
Хүүе нэг том дэвшил нь энэ удаагийн амралтын тухай бичлэг нь идсэн бичлэг ховор уу? Уусан нэг л бичлэгтэй. Хэ хэ.
За за маргааш үргэлжлэл байвал бичнэ ээ. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿