Энэ удаад өөрийн уран бүтээлээс оруулна. Сонирхолгүй бол алгасаарай. Хэ хэ.
За энэ миний үе үе нэхдэг аяга угаагч минь. Дугуй хэлбэрээ өөрчлөөд, ийм дөрвөлжин болсон доо. Утас нь харин ийм гоё эрээн утас гарсан байсан. 10 бөөрөнхий утас аваад, гялалзуулсан.
Өнгийн цаасаар хийсэн бүтээл нь дунд зулзагынх шүү. Чимхлүүр зүйлдээ сайн шиг байна лээ, хараад байхад. Хөгжүүлэхийг хичээнэ дээ...
Миний бүтээлийг дунд зулзага минь ингэж ууталж өгсөн. Энэ уутнуудыг ээж энд тэндээс хүмүүсээс ирсэн уутнууд. Хаяхгүй, цуглуулна л гэж үздэг хүн би.
Үрчийсэн хэсгийг нь сайхан тэнийлгэж ирээд л хадгалчихдаг. Тэгээд үе үе хүнд бэлэг өгөхөөр болохоороо уутаа ашигладаг.
Дэлгүүрт хөөрхөн хөөрхөн уут зарладаг л даа. Бэлээхэн ингээд ороод ирж байгаа уутыг ашигласан нь дээр биз дээ?
Нэгд миний түрийвчинд хэмнэлттэй. Хоёрт шинэ зүйл худалдаж авахгүй байна гэдэг чинь цаагуураа байгаль орчинд ч ээлтэй. Гээд л тунгаагаад бодвол их учир жанцантай.
Мөн миний нэхдэг энэ аягу угаагч ч бас ашигтай. Гаднаас зочин энэ тэр ирээд зочиндоо хэрэглээгүй, зөвхөн өөрсдийн аяга шанагыг бол заавал фээрий энэ тэр гэхгүй. Аяга угаагчаа ашиглаад, халуун бүлээн усаар угаахад л болно.
Элдэв химийн хольцтой нунтаг хэрэглэх нь эрүүл мэндэд ч, цэвэр усны нөөцөд ч асар хор хөнөөлтэй.
За өөрийнхөө бүтээлийг баахан рекламдчихлаа. Нээрээ худалдаж авах сонирхолтой бөгөөд японд амьдардаг хүмүүс байвал бичээрэй. Зарна шүү. Хэ хэ. Онлайн бизнес хийе л дээ, би ч бас. Зөндөө хүмүүс хийгээд байхад тийм ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Яаж ийгээд л давж гарцгаана шүү, бултаараа...
Сүрхий байгаль орчноо хамгаалж байгаа хүн юмаа. Би бас элдэв хортой аяга угаагч шингэн хэрэглэдэггүй.
返信削除Харин тийм, их энгийн аргаар хайрлаад байгаа ухаантай хэхэ. Мундаг байна аа.
削除