Санта өвөө ирсээн манайд. Нэг уур хүрэхээрээ энэ жил манайд Санта ирэхгүй байх өө, ийм ийм хүүхдүүдэд яасан ч гэж Санта ирэх ёстой юм? гэж сэтгэл санааны дайралт хийнэ ээ. Хи хи.
Энэ гэхдээ зөвхөн 12 сард л хэлдэг үгс. Хэ хэ.
Энэ цэцэрлэгийн гал тогооны цонхон дээр наалттай өвөө. Гэснээс гал тогоон доторхыг хүүхэд харах боломжтой. Тогооч нарын ажлыг хараад ирээдүйд тогооч болно оо гэж бодох хүүхэд байж л байгаа тийм ээ.
Ажилчин анги нийгмийг бүтээнэ ээ гэж...
За бэлэгнийхээ зургийг хийхээс өмнө жаахан оршил бичнэ ээ.
Том зулзага авахуулах зүйл нь тодорхой байсан амар. Нэг өдөр багштай нь уулзчихаад, эрт тарсан тул хоёулаа дэлгүүр ороод авчихсан. Цэцэглэж буй охин хүүхэд үс энэ тэрдээ түрхэх зүйл авсан.
Жаахан арчаатай, тодорхой хэмжээний хэрэглээтэй байсан нь дээр гэж бодоод, нэг их юм хэлээгүй. Өөрөө бас аан ийм зүйл байдаг байх нь ээ гэж суралцсан. Хэ хэ.
Ээж шигээ хэрэглээ нь асар төсөр байх бас хааяа дэмий шиг санагдаад. Зулзагуудаа томрохоор нэг мөсөн өөрийгөө үнэнхүү арчилна аа гэсэн л хүн байна би.
Дунд зулзага, захиагаа бол эрт бичсэн. Гэхдээ хүссэн юм намайг дагуулж үзүүлж харуулна гэж нэлээд удсан. Тэгсэн юу вэ? Асар үнэтэй тоглоом байсан. Шууд чадахгүй гэж хэлсэн. Чадахгүй ч гэж дээ, ээж аав зөвшөөрөхгүй шүү л гэв.
Сагсны дугуйлангийн хүүхдүүдэд ихэнх нь ийм тоглоомтой юм байх. Нэг хэсэг хэд хэдэн хүүхдийн гэрт ньт хамт тоглож байна гэж гүйгээд байсан чинь тэр тоглоомыг нь нүдэлчихээд ирсэн байсан.
Дахиж айлд орж тоглохгүй шүү, тоглоом энэ тэр харж явахаар өрөөгөө яаж янзалсан байна, ямар хөөрхөн шургуулга энэ тэр ашигласан байна гэж харахад яадаг юм гэж үглэсэн. Хэ хэ.
Учир нь дунд зулзагын элдэв хогшил ихдээд байна. Уг нь тийм ч тансаг тоглоом, сав суулга шүүгээ байхгүй л дээ. Хувцас нь л олшроод.
Буруу хараад орчихлоо. Засах гэсэн залхуурав. Энэ Санта өвөөд бэлдсэн жигнэмэг болон байхуу цай. Хоёр цэцгийг дунд зулзага нугалсан. Хөөрхөн байна уу? Ээж их дурлаад байгаа. Дараа дуртай өнгөөрөө нугалуулна даа.
0 件のコメント:
コメントを投稿