Илгээмж ирэх сайхаан. Бүр монголоос шүү. Догдлон догдлон хүлээсэн гоё мөч.
Нэг өдөр монголоос бага зулзагат нь нолууран цамц өгч явуулах гэсэн юм, хэмжээ нь хэд вэ? гэж найз ах эгч хоёр асуугаад.
Цамцаар яах юм бэ? Оронд нь ном захия гээд 5 номны зураг өглөө. 3 номыг нь л оллоо гэсэн байсан. Тэгээд л ямар гурван ном ирж байгаа бол гэж догдолсон.
Ядаж байхад онгоц нисэх өдөр нь монголд ко гуай илрээд, нислэг цуцлагдаад энэ тэр гээд л шуугиад байх шиг байсан.
Ямартай ч номнууд минь наашаа ниссэн сураг бас гараад. Солонгосоор дамжаад, ирэх сурагтай. Олон хоносоон. Хэ хэ.
Нэг өдөр гэрийн шуудангийн хайрцганд эзгүй байсан тул, гээд бичиг үлдээсэн байсан. Шууд л ном минь байна гэж баярлаад, дахин авчирч өгөхийг хүссэн. Хонх дуугарсан, би жаахан хүүхэд шиг дэгдсэн.
Номнууд минь, хажуудаа чацарганы жүүс, сүүтэй цай дагуулчихсан орж ирсэн шүү. Бөөн баяр.
Хань ижил, том зулзага хоёр ийм сүүтэй цайнд дуртай. Гэхдээ өдөр бүр уух гэхгүй, хааяадаа л нэг ууна. Дажгүй амттай юм билээ. Баялаг гэдэг энэ цайг анх удаа ууж үзсэн.
Дунд зулзага, ээж хоёр чацарганы жүүсэнд дуртай. Бас л хааяа л ууна.
Номыг минь гэрэл цохьчих гээд байсан тул ингээд дарсан ухаантай. Гэхдээ азаарны байна уу? Уншчихсан хүнд бол хавтсыг нь хараад л шууд танихаар.
Хэ хэ. Гэснээс номын жагсаалтад бичигдсэн нэг ном байсан. Бусад хоёр нь сандраад, тулгамдаад, тухайн үедээ энэ 2-ыг захьсан. Гэхдээ харамсахгүй байгаа.
За нэг иймэрхүү. Өвлийн амралтаар гялалзуулах бодолтой ч...
Бүгдэд нь амжилт хүсье. Тогоо, усаа урднхыаасаа ч илүү хэмнээрэй, гамнаарай...
Тэр хамгийн жижиг номыг нэг өдөр уншаал дуусгасан бөлгөө. Сонирхолтой, сургамжтай.
返信削除Тийм үү? Би нэг өдөрт уншиж амжихгүй байна өө. Бага багаар урагшилж байна.
削除