2020年12月20日日曜日

Оригами өнгийн цаас

Жил жилийн өдийд бид гэртээ өнгийн цаасаар занималддаг уламжлал тогтож байх шиг. 

2 жилийн өмнө утсаар зүрх нэхээд, түүнийгээ саагаар чимээд л суусан даа. Түүнийгээ гаргаж ирээд өлгөчихсөн. Нэг зүйл хийгээд түүнийгээ хадгалчих зүгээр юм байна шүү тийм ээ? 

Байгаль орчинд ч ээлтэй, нэг зүйлээ дахин дахин хэрэглээд. Энэ жил хийсэн чимэглэлүүдээ хадгалахыг хичээнэ ээ. 

Ийм их цаас байна. Эхнээс нь нуглаад л, хайчлаад л. Бага зулзага бас нугална л гэнэ шүү болсон. 

Жаахан өнгө муутай, үрчийсэн цааснаасаа өгч нугалууллаа. Хэ хэ. Булцгар хөөрхөн гар нь тэрүүхэндээ бас цаасыг базаад, нугалаад байсан. Эгдүүтэй...

2 ширхэг өнгийн цаасаар хийдэг гэсэн байх аа. Тэрүүхэндээ нухаад л сууна. Үзүүлсэн бүтээлийг нь хараад өөрийн эрхгүй хайр хүрнэ, бахархана. Үүнийг яг хаана чимэглэж наахаа сайн мэдэхгүй, ямартай ч ширээнийхээ хулдаасан доор хийчихсэн байгаа.


Яг ийм Санта хэдийг нугалсан байсан. Нэгийг нь ажлынхаа пс дээр наачихлаа. Өөөдөөс хараад, хөөрхөн л байна. Дунд зулзагаа нүдэндээ, сэтгэлдпээ өхөөрдөж хараад л. 

Цагийн сайханд бага минь гээд л эрхэлдэг байсан үр минь одоо аашлуулж, загнууах нь ихсээд, томорч байна дөө. 

За бүгдэд нь амжилт. Зулзагуудтайгаа амралтаа сайхан өнгөрөөгөөрэй. Марааш болтол баяртай...

0 件のコメント:

コメントを投稿