Зулзагуудынхаа гацуур модыг оруулж байна. 12 сар гарангуут л зассан л даа. Эндээ зураг оруулах гэсээр оройтчихлоо.
Хоёр бага нь л хөөрөн хөөрөн зассан. Бага зулзага тоглоом нэг бүрчлэн барьж үзсэн. Энэ юу вэ? гээд шулганаад байсан. Эгдүү эгдүү.
Гэрлээ асаачихаар нэг иймэрхүү. Гэрэл нь байнга асаалттай байгаа. Том зулзага, битгий унтраа. Ороод ирэхээр асаалттай байх чинь илүү сэтгэл догдлом юм аа гэсэн тул.Монгол шиг мөнгө төгрөг тавиагүй ээ. Аав нь л цалингаа буухаар мялаах юм гэсэн. Гэхдээ ээж болохоор тавиулах дургүй талдаа. Санта өвөөгөөс нэг бэлэг. 1 сарын 1-нд цагаан сар нь тул ээж аав, эмээ өвөөгөөсөө гарын мөнгө авдаг тул давхар давхар ээж шатчих гээд байдаг тул. Хэ хэ.
Цэцэрлэгийн үүдэн дэх цонх. Саагаар ингэж гацуур хийсэн байсан. Бага зулзага энэ юу вэ? гэдгээ хэлээд л хэсэг саатдаг гэж байгаа. Гэхдээ одоо энэ 28-нд очиход хураачихсан байна. Учир нь 1 сарын 1-нд эд нар цагаан сараа тэмдэглэдэг. Цагаан сарын тусгай чимэглэл бас байна аа. Зураг орууламз...
Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт шүү.
Цагаан сараа ийм эрт хийдэг юм уу?
返信削除Тэх. Эд нар нэлээд олон жилийн өмнөөс цагаан сарыг 1 сарын 1нд болгочихсон. Нэг бодлын амар. Хэ хэ.
削除