Эцэг эхийн хурал?-д магтуулаад магтуулаад байх чинь бас эвгүй юм билээ шүү. Хэ хэ.
Өнгөрдөг баасан гарагт дунд зулзагын багштай уулзах арга хэмжээ болоод. Ганцаарчилсан уулзалт болдог юм. Үдээс хойш ажлаасаа нэг мөсөн чөлөө аваад, хотын захиргаа орж ганц нэг ажил амжуулчихаад, гэртээ ирж машинаа тавьчихаад, сургуульд орохдоо өмсдөг пүүзээ аваад, алхаад л очлоо.
Миний өмнө гурван ч ээж ирсэн дарааллаа хүлээж байсан. Ерөнхийдөө цагтаа дуусдаггүй, хойшоо сунаад сунаад явчихдаг юм. Хэрэв их сунжирвал багыгаа авах цаг болчих янзтай шүү. Ямартай ч тэвчээртэй хүлээлээ.
Ганц нэг таньдаг ээж аавууд хоорондоо ярьж харагддаг. Масктай болохоор зарим нэг нь танигдахааргүй юм билээ. Тэгэхээр дор бүрнээ утсаа маажсан шиг л суусан.
Би чинь энд тэнд хүлээх чадварт суралцсан хүн тул номоо гаргаж ирээд уншсан. Хо хо. Эх хэлээрээ уншиж байгаа болохоор, амар. Бас аялалын тухай тэмдэглэл ном байсан учир, зураг хөрөг нь сонирхолтой. Цаг ч хурдан өнгөрсөн.
За тэгээд багш угтаж ангид оруулаад, өөд өөдөөсөө хараад суулаа. Бидний царайг халхалсан хуванцар бөгөөд өнгөгүй хаалт байсан. Бүгд амны хаалттай, дээрээс нь давхар ийм хаалттай тул санаа зоволтгүй өөд өөдөөсөө харж суугаад л ярилцсан.
Явцын шалгалтын дүнг харьцуулаад гаргаад ирчихсэн, тайлбарлаж өгсөн. Ерөнхийдөө А, В голлоод явжээ. Ханз дүрс бичихдээ маш санамсаргүй, алдахааргүй зүйл дээр алдсан байх нь их бололтой.
Ганц нэг цэгийг буруу газар бичих, таталгаж бичихийг таталгалгүй бичих гэх мэт. Үе үе харж байхад зурлагаа дараалал буруу бичиж харагддаг. Үглэнэ ээ. Дарааллын дагуу бичвэл гоё бла бла.
Нийгэм түүхийн хичээлд сайн гэж байна шүү. Арга ч үгүй юм даа, судлаад л явчихдаг болохоор.
Тооны хичээлд эзлэхүүн энэ тэртэй бодлогод В авсан байна шүү. Хойшид энэ тал дээр анхаарч явбал зүгээр байх гэж байна.
Үдийн хоолоо маш сайн иддэг, нэмдэг гэсэн. Хэ хэ.
Олны өмнө гараад ярихдаа сайн, ангийнхаа хүүхдүүдтэй дажгүй нөхөрлөөд явдаг. Хичээлийн сүүлд нэг хүүхдийн сайн талыг олж хараад бусдадаа мэдээллэдэг.
Харин өөрийнх тухай тэгж сайн талыг нь олж хэлэх хүүхэд ховор. Бусад сурагчид самбарын өмнө гараад ярихдаа тийм ч сайн биш, гараа өргөдөггүй. Тэрэнд жаахан эмзэглэдэг байж магад гэж байна шүү.
Гадаад хэлний авъяас байж магад, англиар хэлж, асуух гэх мэтээр гадаад хэлний хичээлд идэвхитэй оролцдог.
Гэх мэтчилэн магтуулж магтуулж ирлээ. Хэ хэ. Анги ахих тусам магтуулах тоо багасаад, дутагдалтай, тааруу хичээл ихсээд явдаг юм билээ. Тэгэхээр одоохондоо баярлах эрт байна өө. Хи хи.
Мэдээж зулзагатаа итгэнэ, урамшуулна, магтана. 10 магтаж нэг загнана гэдэг зарчим баримтлах санаатай.
Зулзагатай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿