2021年1月27日水曜日

Эрдэм

Хүүе цаана чинь бага зулзага хэлд ороод сүйд. Бидний хэлж байгааг маш сайн дуурайж хэлж байна. Огцом огцом үг хэлж, бид гайхаастай. 

Гэм нь япон үг голлоно оо. Гэртээ монгол хэлээрээ ярих гэж хичээж л байна энэ ээж. Ээж зоригтой байх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй гэх мэт үгсээс залхах янзтай. 

Дээр нэг хүн сэтгэгдэлдээ олон жилийн өмнөөс л монгол хэлийг нь заах, сургах гэж байсан, одоо болтол чадаагүй юм уу? гэж бичсэн байсан.

Чадаагүй ээ, чадаагүй. Ор тас мэдэхгүй, ойлгохгүйг бодвол хальт мулт ойлгодог, ойр зуур ярьдаг болгосон. Би муу ээжээ.

За юу бичиж байлаа? Аан тийм эрдэм.

Эрэгтэй хүүхэд орой хэлд ордог гээд ойр тойрны маамаа нар их л орой хэлд ороод байх шиг байсан. Гэтэл манайх хэвийн л орж байна. Ашгүй гэж бодоод л сууна. 

Бас нэг нээлт. Их хөдөлгөөнтэй юм байна. Оройд нэг зүйл хагалж, эвдэнэ. Асгана, цугтана. Буулгана, хураахгүй. Өчигдөр гэхэд л нэг хөөрхөн лааны гэрийг минь хагалчихсан. Загнах хэцүү, өөрсдөө хураагаагүй, гарт нь ойр тавьсан ээжийн буруу. Лол.

Авираад авираад явчих санаатай. Сууж байгаад тэврэхээр над дээр авираад байх юм. Ха ха. Ээж дийлэхгүй унагаачих гээд л, сандарч энэ тэр. 

Хааяа номнуудаа өөрөө уншиж харагддаг. Ганц нэг номоо бараг цээчилчихсэн, аавдаа уншиж өгсөн гэсэн. Хо хо. 

Буруу зүйл хийхээр нь хүүе гээд дөхөхөөр гараараа нүүрээ дардаг болсон. Тэгснээ зугтаана. 

Өндөр болсон байна лээ. Хурдан юм аа гэж ярилцаад л байж байна. 

Хуруунууд нь өрөмний өт шиг, пс-ний товчнуудыг дарж гүйгээд. Дээр интернетийг нь холбогдохгүй болгож хаяад. Хань ижил оролдож байж зассан. Би засах гэж үзээд учрыг нь олоогүй. 

Оройд ноормын цаасаа гаргаж  ирээд зураг зурдаг. Цэнхэр өнгийг нүдэлчихсэн. Цэнхэр гэж ирээд л тосон харандаагаар бөөрөнхий, дугуй дүрсийг маш сайн зурдаг болсон. Том бөөрөнхий дүрс зураад дотор нь  нүд ам хамар гээд жижиг бөөрөнхий зурдаг болсон. 

Тэгж байгаад зураг оруулна аа, нээрээ. Зулзагуудаа хөгжүүлэх гэж гүйсээр өөрөө хөгжихгүй байгаа юм шиг санагдаад байгаа шөө, журмын олон нөхөд өө. Ккк.

Ядаж байхад өөрийгөө хөгжүүлэх тухай ном, нийтлэл яасан ч их гардаг юм. Нүдээ аниад хажуугаар нь өнгөрч сурч байна. Хи хи.

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

0 件のコメント:

コメントを投稿