2021年1月6日水曜日

Харри Поттэр

Сайхан сэтгэлт Санта өвөө? эсвэл эмээгийн зулзагуудад минь өгсөн бэлэгнүүдийг танилцуулах гээд л. Хэдэн жилийн дараа өөрсдөө уншвал сонин байх болов уу?

Дунд зулзага ютүбээс харж хийсэн. Хэдэн өдөр л хийсэн. Их хөөрхөн санагдаад зураг дарах бүртээ чимэг  болгосон. Ямар зурганд чимэг болгосон нь тэгээд тодроод явах биз дээ.

Гацуураа хураахдаа тоглоомтой нь цуг хураасан. Өнгийн цаас хэмнэж байгаа нь тэр. Ирэх жил дахиад л гаргаж ирнэ. Хэмнэлт хийх нь алсуураа байгаль орчноо хайрлаж буйн хамгийн энгийн бөгөөд бодит арга хэмжээ гэж уншсан. Үнэний ортой...

Зул сарын бэлэг нь. Сагсны шийд энэ тэр гээд томроод байсан. Хэ хэ. Тийм том зүйлийг Санта өвөө түүний буга хоёр дааж зөөхгүй нь ойлгомжтой. Номын сангаас байсгээд л Харри Поттэрийг зээлж уншдагийг нь хараад л явсан бололтой, энэ өвөө. 

Сүрхий байгаа юм шүү. Хүүхэд болгоныг сайтар анхаараад, хүссэн зүйлийг нь, тохирсон зүйлийг нь бэлэглээд явчихдаг. Хэ хэ. 

Мөн ийм ном худалдаж авах эрхийн каарт. Хань ижлийн газрын Санта өвөө бас ийм каарт өгөөд. Яагаав шинийн нэгэнд номын дэлгүүр орж мөрөө гаргасан даа. Тэгэхдээ ном худалдаад авчихсаан. 

Нээрээ мөрөө гаргахдаа номын дэлгүүр орсон юм байна. Боломжийн. Энэ жил ч номын тулам байцгаах юм шиг байна, гэрийнхэн минь. 

Номын тулам гэдгийг номонд хорхойтой, номын хэнээтэй хүмүүсийг хэлдэг тухай олж уншаад. Хөөрхөн санагдсан тул эндээ бас биччихлээ. 

Каартаараа ямар ном авсныг нь дараа дараагийн бичлэгт оруулна аа. Ээж үүнийг бас унш гэж зарлигдсан. Хичээе ээ гээд хэлчихсэн байгаа. Харри Поттэрийг нээрээ нэг уншина аа. 

Дарамттай байна уу? Хэ хэ. Бичлэг болгондоо ном гэж үглээд. Яахав ээ, амихандаа тэрүүхэн тэндээ инфлюзер байх гэж хичээж буй бөлгөө. Хи хи. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...

0 件のコメント:

コメントを投稿