2021年2月23日火曜日

Байр

Зээ ёстой хөөрхөн зураг олоод оо. Бага насаа өнгөрөөсөн байрны минь зураг. Бага ангид орж, мэдээ орсон цагаас минь энэ байранд амьдарч байсан. Соц нийгэм ч байсан. 

Олон сайхан дурсамж бий. Мөн олон сахилгагүй дурсамж ч бий. Жаахан дүүгээ дагуулаад 9 давхар барилгын чиртаакан дээр гардаг байлаа. Тухайн үед нэг дотны найзынх 9 давхарт, манайх бас 9 давхарт. 

Доошоо буугаад дахин дээшээ гарахаасаа залхуураад, шууд чиртаакаараа орж гардаг байлаа. Үнэн танхай юу? Одоо охид минь дүүгээ тэгж авч гарвал би боож үхэх байх шүү. 

Гол нь бид ээж аавыгаа ажилдаа явсан хойгуур бүтэхгүй, зэвүүн, сахилгагүй үйлдлээ хийдэг байж.

Энэ модон тоглоом. Тухайн үедээ бид модон тоглоом гэж нэрлэдэг байсан. Өдөржингөө л энд өнжинө. Байрныхаа хойно савлуур бүхий хөөрхөн жижигхэн тоглоомын талбай байсан. Саравчтай, хөгшид нарладаг байсан. 

2 талд нь бас яг ижил байр бий. Энэ зурагны баруун гар талынх нь байрны хойно бас савлуур бүхий тоглоомын талбай бий. Урд талд нь жижигхэн хөөрхөн байшин байдаг байсан. 

Жуковын нэрэмжит ч билүү номын сан. Би тэндээс ном унших гараагаа эхэлсэн. Номын сангийн өмнө Ленины музей байсан. Одоо юу болсон бэ? бүү мэд. Пионерт тэнд элсэж байсан. 

Хэн нэгэн сурагч дурсгал болгож тасалгааны цэцэг бэлэглэх болоод. Би 2 гараа өргөж байгаад л ээжийнхээ тарьж ургуулсан нэг хөөрхөн тасалгааны ургамлыг авч явж байсан. 

Ээж минь тухайн үедээ нэг их сайшаагаагүй санагддаг. Хэ хэ. 

Бас тэр Лениний музейг тойрч их айл гэртэж тоглодог байсан. Гэрийнхээ сервантны хамаг өнгөтэй өөдтэй гэснийг авч гараад л. Бүтэн үлдэх нь ховор л доо. Хи хи. 

Аминдаа баян айл болж харагдах гэж тэр байх даа. 

Сүүлд нийгэм солигдоод, манайх нүүх болов. Бөөн уур, нүүхгүй гэж уйлж дуулж байснаа санадаг юм. Харин би сургуулиа солиогүй. 

За нэг иймэрхүү бага насаараа нэг аялчихаад ирлээ. Нас явж буйгийн шинж ээ гэж...

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

4 件のコメント:

  1. Хүүеэ, танай манай ойрхон амьдардаг байжээ. Зурагны баруун талд байгаа 5 давхарт манайх амьдардаг байсан. Төрсөн цагаасаа, сүүлд энэ 9 давхарууд ашиглалтад ороод энэ модон тоглоом дээр ирж тоглодог байсан. Энэ модон тоглоом дээрээс ар нуруугаараа унаад паникт ороод бүтэн 2 өдөр ярьж чадахаа байж билээ хэхэ.
    Ингэхэд наашлах гэж байна уу? Уулзаж танилцах юмсан...

    返信削除
    返信
    1. Хүүе ээ, тэгвэл хамт тоглож байсан байх шөө. хэ хэ. Дэлхий жаахан гэж тийм ээ?
      Хүүхдүүд тэр модон тоглоомын дээвэр дээрээс нугарч бууж муудаг байсан шд. Би аймхай юм болохоор чаддаггүй байсөөн.
      Токио орж чадахгүй байна аа, Токиод тийм ээ гэр нь? Нэг нартай сайхан өдөр танилцая аа.

      削除
    2. Өө би том охинтойгоо хамт наашаа Токио ирж яваа гэж таасан юм.
      За тэгвэл нэг нартай сайхан өдөр уулзах байхаа. Та 2-т амжилт!

      削除
    3. Яг Токио орсонгүй ээ. Гэхдээ л наддаа л төв газар яваад байна. Баярлалаа.

      削除