Өглөөдөө зочид буудалдаа сайн идэж авна. Хэ хэ. Юун төлөө өглөөний хоолтой гэж захиалсан билээ. Тийм ээ? Томилолтоор ийш тийшээ явахдаа буянтай сайхан хүмүүсийн ачаар олон л зочид буудлын өглөөний цайг идсэн дээ.
Ойрхон хэд хэдэн буудал хольж солиод буудаллахаар бас хооронд нь харьцуулж энэ тэр. Хи хи. Их эд ээ.
Харин энэ удаад, сүүлийн 2 жил яваагүй тул урдны хэдээ мартасхийгээд, харьцуулалгүй, амттай сайхан байлаа.
Өглөөд талоноо өгч орно. Оронгуут үүдэнд бугуй хавьд халуун хэмжинэ. Гараа ариутгана. Ууттай нойтон сальфетка өгнө. Цааш яваад суудлаа сонгоно. Дээрх зураг дээх болохоор үндсэн цэс нь. Мисо шөл, натто, салат, будаа, уух зүйлс, талх гэх мэт зүйлс нь тусдаа өрөөстэй байна. Өөрсдөө очиж авна. Нэмж болно.
Энэ үндсэн цэснээс бууз баншыг нэмж болно. Бид нэмээгүй ээ, хангалттай цадчихаж байгаа юм чинь. Хэ хэ.
Аан тийм, энэ муж дээрх тавган дээр харагдаж байгаа тахианы шарсан хөлөөрөө алдартай гэсэн байх шүү.
Жаахан ч гэсэн шарсан загас байсан нь аятайхан байсан. Яаж ийгээд л мах мах болчихдог бидэнд. Би гадуур хоолонд орох хэрэг гарвал загас идэх гэж хичээдэг.
Гэртээ тэр бүр загас шараад байдаггүй, монгол хүн байна даа, мах руу л гар яваад байдаг учраас...
Мисо шөлнөөс гадна ийм тахианы бөөрөнхий махтай, мөөгтэй шөл байсан. Бид өдөр бүр тэр шөлнөөс уусан. Мисо шөл тэртэй тэргүй гэртээ хийгээд уучихдаг болохоор. Хи хи.
Мисо шөлнөөс гадна ийм тахианы бөөрөнхий махтай, мөөгтэй шөл байсан. Бид өдөр бүр тэр шөлнөөс уусан. Мисо шөл тэртэй тэргүй гэртээ хийгээд уучихдаг болохоор. Хи хи.
Өө тийм, өрөөстэй зүйлсээс авахдаа хальсан бээлий углана. Халдвараас сэргийлж тэр. Мөн амны хаалтаа хоол идэхээс бусад үед байнга зүүгээстэй. Гэх мэтээр хэдий эрсдэлтэй ч эдийн засгаа бодоод зогсолтгүй л ажиллаад байх шиг, энд.
Таг зогсчихолгүй, оройд 8 цагаас хааж байна, ихэнх газар. Ганц нэг онгорхой хоолны газар 8 цагаас хойш бол авч харихаар л болзолтой онгорхой байсан.
Дараагийн бичлэгээр өдрийн болон оройн хоолны зурагнаасаа оруулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿