2021年2月28日日曜日

Төв газар 4

За өнөөдөр юу бичих үү? Хэ хэ. Муу хүн идсэн ууснаа л гэдэг. Одоо яая гэхэв. Угаасаа идэхээс өөр сонин алга байна дөө гэж. 

Нэг өдриийн запастай очсон бид хоёр тухайн газрынхаа нэрийн хоолноос амсах санаатай. Нетээс хайж байгаад лавшаа идсэн. Энэ тэр лавшааны газрын хачир. Цагаан лууван, өргөст хэмх, цагаан гаа. 

Үнэгүй нэмж болно гэхээр нь зөндөө нэмсэн. Ха ха. Хажууд суусан өвөө эмээ хоёр бас нэмээд л байсан. Дуурайсаан дуурайсан. Хо хо.
Ийм тагтай тавагтай ирсэн. Хатуудуу гурилтай. Нэлээд өтгөн шөлтэй юм билээ. Мисо шөлөнд чанасан. Гэснээс эдний хоолны таваг энэ тэр өвөрмөц гоё. Өөрөө худалдаж авдаггүй л болохоос. Үнэтэй, хэлбэр галбир нь өвөрмөц бол хураах гэж зай эзэлдэг болохоор авдаггүй юм өө.
Тагийг нь авахаар нэг иймэрхүү. Өндөгтэй байсан юм байна. Мартсан байна шүү. Хи хи. 

За нэг иймэрхүү. Идсэн уусан бичлэг хэсэгтээ үргэлжлэх байх шүү. Энэ эхний өдрийнх. Япончууд чинь идэмхий ард түмэн шүү дээ. Тэр газрын тийм хүнс нь, тийм хоол нь, тийм жимс нь амттай гээд л ярина шүү дээ. 

Бүгдэд нь амжилт. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿