Мөн тамирын зааланд болсон арга хэмжээний дараагаар болдог дурсгалын хичээлд эцэг эх орсонгүй. Жаахан харамсалтай. Одоо яалтай? Жавхлан юм даа билүү?
Захирал багш үг хэлээд, уригдсан зочдын төлөөлөл үг хэлээд, эцэг эхийн зөвлөлийн дарга үг хэлээд, үлдэж буй дүү нарын төлөөллөөс үг хэлээлд, төгсөж буй сурагчдын төлөөл үг хэлээд, нэг нь төлөөлж захирлаасаа гэрчилгээгээ гардаж авсан.
Бүгд амны хаалттай. Орохдоо гараа ариутгасан. Халуунаа хэмжсэн.
Хувцаслалт тал дээр ихэнх нь хар бараан өнгийн хослолтой. Энгэртээ цагаан цэцэг бүхий чимэглэл хатгасан. Ээжүүд цагаан сувдан ээмэг, хүзүүний зүүлт зүүх нь элбэг.
Тоон дотор үсэг гэдэг шиг кимонотой ээж, цагаан, цайвар өнгийн хослолтой ээжүүд ч харагдсан. Ер нь хослол бол ямар ч яахав гэдэг шиг байгаа юм.
Би ч юбка минь орох байгаа гэж санаа зовоод байсан чинь ашгүй орсон. Ха ха. Мэдээж бага зэрэг чихээстэй. Аргагүй сүүлийн 2 жил гаран өмсөөгүй, бага зулзагаа төрүүлээд жин минь сүртэй хасагдаагүй гэх мэтээр хөвсгөрөөсөө салж чадахгүй л байна. Хичээнэ ээ, би. Энэ үгийг хэд ч өөртөө болон гэрийнхэндээ хэлж байгаа юм бүү мэд. Тоогоо алдсан. Ккк.
Ямартай ч орлоо гэж бодоод, сэтгэл бага ч атугай өөдрөг байна. Хи хи. Пиджак минь жаахан бариастай, гараа жаахан эвгүй өргөвөл л урагдчихаж магадгүй байсан тул, нэг их хөдөлсөнгүй. Хо хо.
Ямартай ч ойрын хугацаанд жингээ хасах минь гэж тас түс шийдэв. Хэ хэ.
Юу ярьж явлаа? Аан тийм төгсөлт. За тэгээд бага, дунд сургуулийн төгсөлтийн арга хэмжээтэй төстэй. Байнгын уншигчид бол мэднэ дээ.
Арай хийж дурсамж хичээл нь дуусаад гарч ирэхэд нь сургуулийнх нь үүдэнд хамтдаа зургаа татуулав. Өлсөөд гэхээр нь урд нь ордог байсан пастаныхаа газар орж хооллов.
Үдээс хойш ангийнхаа ганц нэг найзтайгаа хамт зугаална гээд хүргүүлсэн.
Манайх шиг хонхны баяр, зугаалга гэж хонууд өнжүүд явахгүй. Архидахгүй. Хэ хэ. Багш нартаа бэлэг өгөхгүй. Сургуульдаа харин дурсгалын зүйл бэлэглэсэн. Өмнөх жилийн төгсөлтийнхөнтэйгөө нийлсэн гэсэн.
Нэлээд үнэтэй зүйл байсан болохоор тэгсэн байх гэж бодсон. Тайзны хөшиг юм болов уу гэж ойлгосон. Тусгай хэллэгтэй юм билээ? Миний мэдэхгүй үг гарсан. Зулзагаасаа асууж, мэдэж авна аа.
За нэг иймэрхүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿