2021年2月10日水曜日

Бууз бууз бууз

Хүүе цаана чинь маш ажилсаг, сэтгэлтэй, зүтгэлтэй ээжүүд их байна шүү. Нүүр ном шагайхаас сүүлдээ айж, ичиж, зовж энэ тэр. 

Яасан гэхээр? Онгоц байхгүй, ачаа бараа ирэхгүй гээд дээр бичсэн мундаг ээжүүд ул боовоо, сүлжмэлээ өөрсдөө хийгээд байна. Тэр зургуудыг нь хараад хийж чадахгүй, хийе гэж бодохгүй болохоороо л нүүр ном шагайхаасаа айгаад байна л даа.

Би наана нь хэдхэн буук чимхэж хөлдөөх гэж л үгээ хэлж байхад. Ичсэн нэрэндээ хэдэн бууз чимхэж хөлдөөсөн л дөө. Түүнийгээ битүүндээ жигнэх үү? Шинийн нэгэндээ жигнэх үү? гээд л ярилцаад байж байна. Хэ хэ. 

Гол нь энд буузаа хөлдөөнө гэдэг чинь алаан болоод байна. Монгол шиг гадаанаа хөлдөөгөөд, түүнийг нь багачууд манаад л гэдэг зүйл байхгүй. Хулганы нүх шиг жижиг хөлдөөгчөө л ашиглана. 

Тэгэхээр хөлдөөгчинд байсан мах шүүсээ яах уу? гээд л асуудал бас ундрах юм байна шүү дээ. Ай хоорвоо...

Энэ буузаа хийнгээ бас амталгаа хиймээр санагдаад, тэгээд бас залхуу юм болохоороо нэг бүрчлэн чимхэхээсээ залхуураад ингээд жигнээд идсэн. Сулавтар амттай байсан. 

Яахав, кимчи энэ тэртэй холиод идэхээр тэгээд ургаад л явчихна. Маргааш нь дахин 100 гаран бууз чимхсэн. Бага зулзагаа унтуулдаг баатар болоод өөрөө түрүүлээд нам. 

Хөөрхий хань ижил чимхэж дуусгасан. Хо хо. Урд өдрийн хэдэн буузаа бас тэгсэн. Ха ха. Тэгээд л энэ мундаг ажилсаг ээж нарыг нэг шүтэх, нэг атаархах, нэг завтайг  нь гайхах, нэг өөр яах уу? гэгч болоод байна л даа цаадах чинь. Хи хи. 

За ямартай ч талаар нэг бэлчих юмсан гэсэн үхэр жил минь  гарах нь дээ, тийм ээ? 

Бүгдэд нь амжилт хүсье. Түр баяртай.

2 件のコメント:

  1. хахах бид 2 адилхан байгаа юм байна. Би банштай ногоотой шөл бууз. хөлдөөсөн байсан хэдийгээ гаргаж идээд битүүлээд шинэлээд дуусана даа. Хүмүүс их ажилтай юмоо. Тос хайлаад боов боорцогоо өөрсдөө хийгээд.Гайхаад биширээд сууж байна.

    返信削除
    返信
    1. Ашгүй, адилхан ханьтай. Би л ганцаараа ийм юм болов уу гэж бодоод, сэтгэлээр унах гэж байлаа. хаха.
      Сайхан битүүлээрэй.

      削除