Уран илтгэгч болохоор шийдээд, өнөөх чинь. Ийм ном эхэлчихлээ. Ха ха.
Тоглосон юм аа. Ахлах сургуулийн хүүхэд өгсөн 4 номны нэг нь. Нимгэнээс нь эхэлж уншиж буй царай нь.
Гар утасны ертөнцөд хувьсгал авчирсан энэ тэр гээд надаар хэлүүлтгүй мэдэж байгаа биз дээ.Хэрэгжүүлээд явчихбал ч одоо л ёстой үзүүлээд өгөхөөр болж байна аа тийм ээ? Миний энэ сүүлд уншсан хэдэн номыг харахад л.
Ганц нэг зүйлийг нь санаж явна аа. Зүгээр уншчихгүй бас алдаа олж энэ тэр, их эд ээ. Хи хи.
Аан тийм, их жижгээр шивсэн байсан, үсэгнүүд нь.
За тэгээд IT чиглэлийн элдэв үг хэллэг ихтэй байсан. Америк улсын, америк хүний жишээг ихээр авч тайлбарласан байсан тул англи хэлгүй надад жаахан бууж өгөхгүй л байсан.
Япон хүнээр жишээ авсан бол харин толгой дохиод л уншад суух байсан байх.
Нэг их илтгэл тавиад байдаггүй ч хааяа эх орныхоо тухай танилцуулахдаа гаргаж ирж сөхөж харж байгаад хэрэгжүүлж болохоор зүйл байвал хэрэгжүүлнэ ээ.
Одоогоор бас уншаад дуусчихаагүй тул сэтгэгдэл ч бүрэн гүйцэд бичих боломжгүй байна. Жаахан л цаг зав гарвал л барьж авах санаатай ч боломж ховор л байна шүү.
Сая амралтаар хамаг цагаа бууз чимхэж хөлдөөхөд зарцууллаа. Тэгээд л бодлоо. Манайхан хамаг цагаа идэхэд зарцуулаад, сурахад, уншихад, хөгжихөд их бага цаг зарцуулдаг юм байна гэж.
Ингээд биччихвэл ч алуулах байх даа? Хаа очиж энд орж ирэх хүмүүс тоотой нь сайхан.
Ээж аав, эх орноосоо хол монгол хүүхдүүдэд бага ч болов монгол амт амсуулж буйн болох юм даа тийм ээ? Эх орны минь ирээдүй шүү дээ...
За дараа номоо уншиж дуусгаад, бичихээр зүйл байвал бичнэ ээ. Нэг бол өөртөө л үлдээгээд, би л өөрөө хөгжигнө өө. Ха ха. Сурсан мэдсэнээ бусдад түгээх чинь нэг буян гэсэн шөө, чимээгүй л өөрийгөө болгоод, өөрөө л болж байвал болоо гэж бодоод явдаг хүмүүс минь ээ.
Бусдад гэрэл түгээ. Хо хо.
Түр баяртай. Бүгдэд нь амжиль хүсье.
0 件のコメント:
コメントを投稿