Дахиад л цас орсон шүү. Миний ажил нэмэгдээд л. Ямар ажил гэдгийг нь журмын олон уншигчид минь мэддэг болсон тийм ээ?
Дунд зулзага сургууль нь ойрхон тул өөрөө явна. Том зулзага хүргүүлнэ. Сургуулийн сүүлчийн хичээлтэй өдөр гэсэн байх шүү. Тэгээд л гурван сарын 1-нд төгсөлтийн баяраа хийнэ.
Наана нь конкурс гэсэн том даваа нь байна. Гаднаа нэг их үзүүлэхгүй ч дотроо санаа зовсгээд л сууна даа би ч...
Би цасны зураг оруулах гэж орж ирсэн юм аа уг нь.
Өглөөд зулзагуудаа хүргэж өгөх гээд гарахад машин битүү цасаар хучигдсан. Арилгах гэж амьтан болсоон. Хэ хэ. Дотроо хань ижилдээ уур хүрч энэ тэр. Өөрийгөө л болгоод явчихаж, золиг чинь.Орой ирэхээр чинь лүндэн буулгана даа. Чиний л зулзагуудыг хүргэж өгдөг дөг, бла бла. Ха ха.
Гэснээс зулзагууд минь амжилт гаргаад л, хөөрхөн дээрээ тавиастай байвал миний зулзагууд, уур хүргээд байвал хань ижлийн зулзагууд болчихдог шд, манайд. Та нар бас тэгдэг үү. Ха ха ха.
Нэг шөнийн дотор ингэж орсон байна. Овоо л ажил боллоо, арилгах гэж. Замд тааралдсан машинууд дунд инээдтэй машин их байсан. Үсээ бинтүү засна гэдэг шиг л дээд оройныхоо цасыг буулгаагүй нь их инээдтэй харагддаг. Хэ хэ.
Моднууд их хөөрхөн зайрмаг шиг болчихдог. Гэснээс би зайрмаг идээгүй удаж байна өө. Бага зулзагаас бусад гишүүд идэхээр идье гэж бодогдохгүй, амар. Одоо чоконоос л гарчихмаар байдаг...
Бага зулзагат болохоор эгч нар нь аа баабаа халуун ногоотой гээд хэлчихдэг. Өнөөх нь халуун ногоотой гэсээр л яваад өгнө. Нэхэж барихгүй, хараад өрөвдөөд, хайр хүрээд байдаг юм.
Гэхдээ яахав, хайчаар тоглуулаагүй аав ээж минь гэж дуу байдаг даа. Хайр нь дотроо хал нь гаднаа шөө миний...
Цас бичиж явснаа хайр энэ тэр болоод л. Сүмбэн цагаан хуруунууд минь ёстой нэг хадуурч товшлоо доо тийм ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье...
0 件のコメント:
コメントを投稿