2021年2月21日日曜日

Амралтын өдрийн тайлан

За нэг их тайлагнаад байх онцгой үйл явдал болсонгүй ээ. Цаг агаар сайхан, хавар цаг айсуй. Эртээдхэн орсон цас хайлсан. 

Зулзагууд гадаа гарч тоглосон. Бага нь орохгүй гэж уурлаж, уйлж, газар сууж уурлах гэх мэтээр аашилсан. Түүнийг нь хараад уурлах биш өхөөрдөх. Биднийг хараад дунд зулзага дүүдээ атаархаж энэ тэр. Хэ хэ. 

Тоглоомын талбайд очиж шороогоор наадав. Чулуугаар зураг зурсан. Ээжийгээ зур гэж тушаагаад, авъяасгүй ээж байдалд орж энэ тэр. Ккк.

Гэртээ өнжсөнийх хөнжил гудсаа гаргаж хатаав. Энд нар л гарвал хүмүүс хөнжил гутсаа гаргаж хатаадаг. Чийгтэй орны нэг хэцүү нь чийг баманд элдэв өт хорхой үржих нь их.

Ажилтай үед өглөө гаргаж хатаах гэхээр өдөр нь тэнгэр муухайрах явдал хааяа гардаг тул тэр бүр гаргадаггүй. Өдөр харих гэхээр заримдаа бас амждаггүй гээд л шалтаг ихээ их. 

Чийг бам гэдэг үг орж ирж байх чинь? Монгол хэлээ бас мартчихаагүй л бололтой. Хоршоо үг. Нэг зав гарвал тольдоно оо. 

Нэг том ажил нь чемоданаа гаргаж ирсэн. Дотор нь хийсэн байсан хувцсаа түр гаргаж тавьлаа. Авч явна гэсэн ганц нэг зүйлсээ хийлээ. Ингээд Монгол явчихаад ирдэг бол тийм ээ? гэж ярилцав бид. Хо хо.

Өө бас нэг том ажил амжуулсан. Дэлгүүр хоршоо орж ээжийг эзгүйд манай хэд буцалсан цай шиг өнгөрөөхгүйгээр жаал хүнс, ойр зуурынх нь хэрэглээг бэлдсэн.

Хаашаа явах гээд л байна даа гэж бодож байна уу? Нууц мэдэв үү? Хи хи.

Ариун цэвэр, хувийн сахилга бат их сайн сахих санаатай жижиг савалгаатай гар ариутгагч 2-ыг авлаа. Баахан амны хаалт бэлдлээ. За тэгээд өмнө томилолтоор ийш тийшээ яваад сурсан хүн чинь юухан байхав. 

Нээрээ тийм, бага зулзага энгэрээс зүүгдэхгүй тул жаал гоо сайхандая гэж бодоод маск энэ тэрээ цүнхэллээ. Би чинь бага зулзагаа унтуулдаг баатар болоод өөрөө түрүүлээд нам болохоор юун гоо сайхан...

За нэг иймэрхүү. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿