За би бээр эндхийн конкурсны хүүхдийн талаарх төрсөн сэтгэгдлээ? бичээд яваад байгаа ухаантай даа.
Таарсан хүн болгон л хэцүү байна уу? сандарч байна уу? сэтгэл санаа тогтворгүй байна уу? гэж асууна. Тэр нь конкурсанд хүүхэд сойх гэдэг нь өөрөө ямар их ачаалалтай, нэр төрийн, хүч сорьсон зүйл болохыг бэлхэнээ хэлээд өгч байгаа хэрэг.
Ганц манай том зулзага ч биш, ер нь энд нийгмээрээ, улсаараа л бэлддэг юм байна. Бодлого, тогтолцоо нь үнэн айхтар.
Өчүүхэн би нь хамгийн ойроор, өөрт тохиолдолж буй зүйлээсээ л бичиж буй хэрэг.
Ажлын газрын хүүхнээс мэссэж ирж байна. "Үүдэнд нь жижигхээн талх орхисон байгаа шүү. Конкурсны зулзагынх нь хичээлд хань болог." гэсэн байсан.
Гараад авсан. Тавьчихаад өөрөө аль хэдийн явчихсан байсан. Чимээгүй, сүр бадруулалгүй, энгийн даруухнар дэмжиж буйн илрэл нь.
За энэ талх яагаад хичээл хийхэд нь хань болох вэ гэхээр?
Шөнө дөл болтол хичээлээ хийгээд суухад нь үе үе ам руугаа идэх юм хийж хивэхийг хань болох гээд байгаа юм. Ха ха.
Гэрийн ойролцоох жижигхэн хөөрхөн кафены газрын талх. Нэг ийм уут нь гэхэд л хөөрхөн үнэтэй. Дотроо инжир жимстэй. Гоё хатуу.
Эндхийн талхнууд зөөлхөн, хөвсгөр байх нь элбэг.
Том зулзага нэг уутыг ганцаараа иднэ гээд өрөө лүүгээ аваад орсон. Үлдсэн хоёрыг нь бусад 4 гишүүд эвтэй найрамдалтай хуваагаад идсэн. Хэ хэ.
Бушуухан шиг конкурс дуусаасай гэж бодоостой...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿