2021年2月2日火曜日

Жимс

Хол ойрын сайхан хөршүүдтэй хүн шүү дээ, манайх гэдэг айл. Буяныг нь их л хүртдэг дээ. 

Хүний газар, яаж байна ийж байна, зулзагууд нь дажгүй биз дээ? гэж асуух чинь бас их урам өгдөг юм билээ. 

Хичээх болно оо, холбоо барьсанд баярласан талархсанаа илэрхийлж бөхөлзөнө өө, эдний заншлаар. Утсаар ярьж барьж толгойгоо тонгойлгоод байдаг болчихдог, энд удсан хүмүүс. Би ч бас тийм болсон шиг байгаа юм. Ккк.

Үүнийг төгөлдөр хуурын багш бэлэглээд. Англиар pomelo. Японоор бүнтан. Монголоор мэдэхгүй. Хэ хэ. Латин нэр гэх үү? шинжлэх ухааны нэршил нь citrus maxima. 

Зузаан хальстай, багахаан жимстэй. С витаминаар баялаг. Конкурсны зулзагтаа идүүлж дархлааг нь дэмжээрэй гэсэн. Хо хо. 

Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿