Хөршийн холбоо минь ирээд ээ. Хайр хүрээд л явчихсан. Хэ хэ. Хонх дараад л би дэгдэж гүйгээд л.
Энэ бол байнга ямар нэгэн амттан бариад гүйдэг алтан хөрш минь.
Энэ хүүхдүүдэд зориулсан нь. Элдэв орцных нь хэмжээ нь бага юм даг уу даа. Бага зулзагаас бусад нь надад тэд, чамд тэд гэж булаацалдах нь холгүй, амаа олохгүй л идлээ.
2 сард төрсөн өдөр байхгүй, бялуу иддэггүй юм. Тэгсэн хөрш эмээгийнхээ буянаар сайхан гэрийн бялуу идчихлээ шүү санамсаргүй байж байгаад.
Гэснээс энэ хайрын сарын чоко хийх арга хэмжээнд нь дунд зулзага бүртгүүлсэн. Өнгөрдөг жил хоцорчихсон бид хоёр. Энэ жил анаж байгаад утасдсан чинь хүн бүрдэхэд хоёрхон хүн л дутуу байна гэж авдаг юм даа.
Энэ япончууд бас хэнхэг юм аа гэж гайхав. Ккк. Ямартай ч зулзага минь бөөн баяр байгаа. Ээждээ хамгийн амттай чоко хийж ирнэ гэсэн. Мэдээж эндээ зураг хөргийг нь оруулна аа.
Бүх уншигчдадаа амжилт хүсье. Түр баяртай.
Ээж охин хоёрт амжилт хүсье! Германы ард түмэн энэ амттанг их иддэг хүн болгон хийгээд бараг өдөр бүр иддэг тул би дагаад их идэж байнаа. Таргалаад дараа нь турах гэж ажил болох юм даа хахах
返信削除Амжилт хүссэнд баярлалаа. Германчууд гэхдээ нэг их хөвсгөр биш тэ. Аж зохицуулаад байна хө, туршлага судлаарай. хэхэ
削除