Явсан газрынха сонингоос дуулгах гээд л ядаад байгааг минь ойлгож байгаа байх тийм үү? Хэ хэ. Гэхдээ хүнд хэрэгтэй мэдээлэл ховор юм даа. Газрынхаа нэрийг дурсах гэснээ азнасхийгээд байна, ойлгоорой.
Буудалласан АПА зочид буудлын өглөөний цайгаа уусан рестораны булангийн ханын чимэглэл. Сүлжмэл таваг шиг, нэг бол таг шиг зүйлийг ханандаа тогтоочихсон, зүгээр л.Гэхдээ бас өвөрмөц л харагддаг юм билээ. Хэ хэ. Заавал тэнгэрт хадсан үнэтэй зүйлээр чимэглэх шаардлагагүй, харах өнцгөө өөрчил гэж л энэ байх даа тийм ээ?
Төв газрын унааны зогсоол. Бас л хөөрхөн шийдэл. Дугуй их алга болдог гэсэн. Нэг таньдаг залуу Токиод байхдаа түгжээгүй орхисон дугуйг унаад явчихдаг байсан гэж авсан. Ха ха. Энд ирснээ бас тэгээд, загнаад. Жижиг газар, шууд баригдана, эх орны чинь нэр гарна бла бла. Үглээ юм болохоор тэгсгээд зайгаа барьсан байх. Харьцахаа больсон. Хо хо. Одооны залуус хүнээс үг сонсож сураагүй?
Нэг бол тэр хулгайг нь дэмжих ёстой байсан юм болов уу? Бүү мэд. Ойлгохгүй байгаа.
Аан тийм, бас конбини энэ тэр гээд дэлгүүр ороод гарахдаа хүний шүхэрийг туучихдаг хүн бас байна, суугуул нутагт минь. Дэргэдэх япон хүмүүс нь мэддэг, бүр гадаа машиндаа "Одоо харж байгаарай, орж худалдаа хийх гэж худлаа орно, тэгээд юу ч авалгүй гарч ирээд шүхэр аваад явна" гэж хажуудах монгол залууд хэлж байна гэсэн.
Яг л хэлснээр нь болсон гэсэн шөө. Өмнөөс нь яс хавталзаад л сонссон. Эх орны минь нэр гарна аа гэж. Монголчууд гэж өлөн хүмүүс гэж ярьдаг байх даа, бурхан минь...
За за эерэг зүйл бичих гэхээр хааяа бас ийм сөрөг зүйл биччих гээд байх юм. Гэхдээ л хэлж байхгүй бол. Үүнийг уншдаг, ирээд удаагүй, ирэх гэж байгаа гэх мэт залуус минь үйлдлээ, үгээ хянаж зөв яваарай даа.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
За гоё газраар яваад гоё хоол идээд иржээ.
返信削除Хэ хэ. Харин тэгсэн. Одоо гэхдээ хөрсөн дээрээ, гэрийн авгайн ажилдаа шумбанхан орсоон. ккк
削除