2021年3月3日水曜日

Төв газар 6

Хоёр дахь өдрийн хоол. Өдөр л хоол идсэн. Орой нь хооллоогүй. Эртхэн унтах минь, бас хөдлөхгүй болохоор хоол шингэхгүй. Цатгалдаад. 

Галт тэрэгний буудал хавиар эргэлдсэн тул тэнд байгаа зүйлсээс л сонгоно. Гурилан бүтээгдэхүүн орсон хоол унд их байсан. Гоймон, гурил гэх зүйлд дуртай юм болов үү? иргэд нь гэж таасан. 

Үүнийг би захиалсан. Сам хорхойтой, бяслагтай gratin. Монголоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байна өө. 
Төмстэй gratin. Амссан, төмс нь ёстой гого амттай байсан. Гэснээс манайхан төмсөнд дуртай тийм ээ? Орос ах нарын нөлөө байх даа. Ээж аав дуртай болохоор зулзагууд бас дуртай. 

За муу хүн юм болохоор идсэнээ л оруулчихлаа. Заримдаа гэхдээ боддог, идэхийн тулд амьдраад байна даа гэж. Хэ хэ. 

Тийм л биз дээ? Цагаан сараар бууз банш, өвөл идэш ууш, зун нь цагаа ногоо гээд л тувт л идэх юм бодоостой, хийгээстэй...

Удахгүй төв газар гэсэн бичлэг дуусах байх аа, сонирхолгүй бол алгасаарай таминь ээ. 

Бүгдэд нь амжилт хүсээд түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿