2021年6月17日木曜日

Шөнийн зугаалга 2

 "Шөнийн зугаалга" номоо уншаад дууслаа. 

Гэснээс "шөнийн" гэдэг үгээ "оройн" болгож засах уу яах уу? гэж бодоод л байна. Үг нь бол орой гэсэн утгатай, шууд утгаараа...

Агуулгыг нь хальт дурдсан тийм ээ? Яахав, нэг аавтай хүү охин хоёр сургуулийнхаа энэ алхах арга хэмжээгээр бие биетэйгээ ярьж "учраа" олох зорилготой. 

Гол нь Такако охин тийм зорилго тавина. Арга хэмжээний төгсгөлд, ангийнхаа хэсэг хүүхдүүдийн тусламжтайгаар нэг юм хоорондоо ярина аа ярина.  

Япон хүмүүсийн нэг тийм дотогшоо байдал нь нөлөөлдөг юм уу? Тэр бүр зүрх зориг гаргаж чадахгүй л яваад байсан байгаа юм. 

Ангийнх нь хүүхдүүд болохоор тэр 2-ыг бие биедээ сайн гэж ойлгосон учраас аль болох нийлүүлчих гээд л үзээж байна. 

Төгсгөл хэсэгт нь Америк явчихдаг найз охиныхоо тусламжтайгаар эцэг нэг хоёр гэдгийг нь нийлдэг найзууд нь мэдчихнэ. Гэхдээ Такакогийн ээж нь илэн далангүй нэгэн болохоор нэг удаа гэрт нь ирсэн найз охидод нь энэ тухай хэлчихдэг.

Найз охид нь харин Такакод хэлж зүрхлэхгүй л яваад байна. 

Жаахан нуршуу байж магад. 364 хуудастай ном гэхэд л ахлах сургуулийн нэг л арга хэмжээний тухай, тэр сургуулийн сурагчдын тухай гарна гэхээр.

Бас нэг сонирхолтой үйл явдал гарна. Өөр сургуулийн нэг сурагч охин жирэмсэн болоод, хүүхдээ авахуулчихдаг. Тэр хэргийн эзэн нь Такакогийн сургуулийн нэг хөвгүүн болж таарна. 

Тэгсэн тэр охины үеэл нь хэргийн эзэн хөвгүүнийг олох эрэлд гарна. Үеэлийнхээ зургийг тойруулаад л үерхдэг байсан ч юм уу, хамт явж байсан ч юм уу хөвгүүн харж байсан уу? гээд л асууна. 

Эцэг нэгтэй Тоорү гэдэг хөвгүүн сургуульдаа гайгүй царайлагтаа? ордог юм дагуу даа. Хэд хэдэн охид сайн байгаад байх шиг шүү. Хэ хэ. 

Өө тийм ютүбээс киног нь хайгаад үзчихсэн. Дүрс их бүдэг, тааруу бичлэг байсан. Ганц нэг дүрийн ар гэр гэх мэт нь жаахан өөрчлөгдсөн байсан.

Ямартай ч мундаг шагналтай нэг номоо уншаад дууслаа. Ахлах сургуулийнхан нэг уншаад үзэхэд илүүдэхгүй. 

Дараагийн шагналт номоо уншихаа хэсэг завсарлана. Учир нь ганц нэг монгол ном, бас нэг ажлын газраас зээлсэн япон номоо уншина. Мэдээж зургийг нь оруулна аа. Та хэд санаа авч унших эсэхээ шийднэ биз дээ? 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿