Том зулзагаа оюутан зулзага гэж бичиж эхэлсэн шүү. Товчлоод о.зулзага. Хи хи.
Нэг их завгүй хүн байгаа. Уншиж цээжлэх зүйл ихтэй.
Өөрөө хийж идсэн кекс. Хөрш эмээ явахад нь ийм хэв өгсөн юм. Түүнийг нь ашиглаж хийсэн гээд зураг өгсөн. Би үүнийг хөрш эмээдээ явуулаад. Хөрш эмээ минь уяраад. Ккк.-Миний зулзагын франц хэл сайна уу? Bonjour.
-Ижий миннь ээ? Охины чинь үндсэн хичээл шаал өөр гэдгийг мэдэж айгаа биз дээ? Наад франц хэл чинь миний үндсэн сурах ёстой зүйлийн чигчий хуруунд ч хүрэхгүй өчүүхэн нэг хэсэг нь.
Нэг ийм харилцан яриа болсон. Зузаан сурах бичгээ харуулсан. Хүний биеийн анатоми бүтцийг цээжлэх. Нээрээ л зөвхөн эмэгтэйчүүдийн төрөх салбар нь гэхэд аймар зузаан ном байдаг байсныг харж байсан болохоор, нээрээ л тийм дээ гэж дотроо охиноо өрөвдлөө.
Яахав өөрийн сонгосон мэргэжил тул хичээх л үлдэж дээ тийм ээ?
Зун дадлага хийхэд нь хэрэгтэй гээд халаад захьсан нь ирж гэнэ. Мөн цоо шин айпод худалдаж авсан шүү дээ. Хэллүү?
Энэ бүгдийн төлбөрийг хэн төлөхөв? Мэдээж ээж. Худлаа худлаа, хань ижлийн цалин хөлснөөс төлнө. Ээж түүнийг нь банкны шимтгэлийн хажуугаар нууцаар бас өөртөө шимтгэл авангаа шилжүүлнэ. Ха ха.
Өөртөө авсан шимтгэл нь гэхдээ өөрт нь зарцуулагдах нь ховор дөө. Нэг мэдэхэд л гэрийнхээ хүнсийг авчихсан зогсож байна. Та нар бас тэгдэг л биз дээ?
Сургалтын төлбөр гэж дансанд нь хийсэн төгрөг дундраад. Сая төлбөр төлөх хугацаа нь болоод шилжүүлэв. Юунд үрсэн нь ойлгомжтой л дөө хөөрхий минь. Охин үр шүү дээ гэж хайр нь дотроо, хал нь гаднаа улс сууна хань ижил бидэн хоёр.
Мөн л өөрөө шарж идсэн загас. Иймэрхүү жижиг сажиг зүйл хийгээд идэхдээ намайгаа дагуулахгүй ээ. Их сүрхий. Охин хүүхэд тэгээд ч нэг их идэж сүйд болохгүй.Мөн корона гээд гадуур тодуур гарах нь ч багасаад хөдөлгөөн муутай, жин нэмчихбэл яана аа л гэсэн хүн байдаг. Хэ хэ.
Өө тийм, цагийн ажил хийж эхэлсэн. Их л бодож тунгааж, ойр ойрчныхоо найз нөхөд, сэнпай нараас зөвлөгөө, туслалцаа аваад шийдсэн гэсэн. Овоо хэд хоночихлоо. Удахгүй цалин бууна даа гээд инээж байсан.
Дараа өөр хоолны зурагнаас нь орууламз. Үе үе охин нь өлсөөгүй шүү гэж хэлж байгаа аястай хоолныхоо зургийг явуулаад байгаа. Тэгэхээр нь хэсэгтээ бас санаа амарна аа.
За түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.
0 件のコメント:
コメントを投稿