Энэ монголчуудыг яах уу? Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсрэнэ, ус хийсэн ч сэгсрэнэ гэдэг нь болоод байх юм.
Үнэндээ би 20 хэдтэй залуу байхдаа улс төр сонирхдоггүй байлаа. Харж байгаад л нэгэнд нь саналаа өгсөн болдог байлаа.
Сүүлийн энэ УИХ, ерөнхийлөгчийн сонгуульд асар их ач холбогдол өгсөн. Чадлынхаар хэрээр уншсан, нүүрномоор түгээсэн.
Олон жил соц нийгмээр хүмүүжсэн ижий аавдаа хэлсэн, сүүлдээ ч бараг тулгасан. Үр ач зээ биднийгээ эх орондоо хариулмаар байвал, ядаж ойрхон ойрхон ирж очдог болгомоор байвал гэж ирээд л сэнхрүүлэхийг хичээсэн.
Аав минь сүүлдээ залхсан байх, за за охиныхоо хэлснээр л өгдөг шүү дээ гэсэн. Ха ха.
Хамаатны эгч нар, дүү нар баялагтаа эзэн гэж нүүрмомынхоо нүүрийг сольж харагдаад, гэдэн хөдлөөд бүр хамаатныхаа бүлэгт хүртэл сонгуулийн өглөө учирлаж гуйсан.
"Та нар тэдний талд ажилласан байж болно, мөнгө авсан байж болно, саналаа л түүнд битгий өг" гэж. Хэ хэ. Аргаа барсан хүн байна өө, би.
Үнэхээр сүүлийн 2 сонгуулийн үр дүнд үнэхээрийн сэтгэл дундуур байна. Ярьшиг эндээ л байж байхаас. Тэгээд сонгосон улсууд нь тэгээд гороо амсаад байж бай гээд хэлчихвэл барьж идэх байх л даа.
Азаар энд болсон болоогүй хүн орж ирж загнаад, хараагаад байхгүй нь сайхан.
Одоо тэгээд хариуцлагаас зугатаад алга болчихгүй, мөрийн хөтөлбөр энэ тэрээ гүйцэтгэх л байх даа. Яадаг юм бол?
Хамгийн өрөвдөлтэй нь дараагийн цүнх баригчид бэлтгэгдээд эхэлчихэж. Тэд дараа дараагийн сонгуулиар одооныхоо энэ хүнийг бас ар худрагаар нь хутгалж хаяад өөрсдөө төрийн сэнтийд залрах гээд л үзэж тарах байх да?
Уг хүн нь бас тийм үйлдэл гаргасан шиг.
Аан тийм бас нэг гэдэн хөдөлгөсөн нь дээл+пүүз. Яадаг юм? Бүр тэгэхээс тэгэх гэж пүүз өмсөө залуусаа гэж хэлмээр байна. Нүүр номдоо энэ тухай бас нэг цүнх баригч байж магад, нэг бол ирээдүйд баригч болж магад залуутай нэлээд мэтгэлцээд.
Бас нэг анзаарсан зүйл бол төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлүүд зарим нэгэнд нь их дарамттай байсан. Энхбат гуайг дэмжиж болдоггүй, мөн гэр бүлийнх нь хүмүүс ч адил.
Эргээд төрийн байгууллагад шургалсан олон олон зэвүүн тагнуулуудад дарамтлуулах тул. Энэ чинь одоо нэг ёсондоо 37 он шигээ болж байна гэсэн үг биз дээ? Хана хүртэл чихтэй гэдэг шиг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй, хэлбэл тэгээд хэлмэгдээд явдаг шиг...
За за заримдаа хол болохоороо мэдэхгүй байна уу? гэж ч бодож үзэх. Гэхдээ л бууж өгөлгүй, нүүр номоороо үзэлцээд байх юм шүү, эхний ээлжинд хөдөөх хамаатнуудаа яаж сэнхрүүлэх вэ гэдэг асуудал байна. Ха ха.
Ядаж байхад тэл миний блогийг мэдэх ч үгүй. Ер нь нетээс юм хум хайж уншдаг ч юм уу? Нүүрномоор хүмүүсийн зураг хөрөг л үздэг байх.
Нэг мэдэхэд л дараагийн сонгууль гээд бас нервээ бараад явж байх биз? Тухайн үед бас нэг күүл хүн гараад ирээсэй.
Эх орныг минь бурхан ивээг...
Мундаг идэвх зүтгэл гаргажээ. Би бол хаширсан хүн, яаж ч хэлээд нэмэргүй хүмүүс байдаг юм билээ. Тэгээд жинхэнэ хувь заяандаа даатгасан чинь бүтсэнгүй шив дээ.
返信削除Дээл пүүз бол гоё санаа шд, үндэсний хувцасаа залуустаа үлдээмээр бол хамгийн шилдэг арга бус уу, тээ. Өөрсдөө харин үндэсний биш шляпа, хромон гутал өмсөөд зүгээр үү хэхэ.
Одоо тэгээд эндээ л байж байхаас даа.
Хэ хэ. Харин тийм ээ, зарим хүмүүс дургүй н ь хүрч л байсан байх. Гэхдээ нааш нь бичээгүй л болохоос.
削除Харин пүүз гэж бас нэг асуудал. Би ч хуучинсаг л талдаа, гэхдээл энэ пүүз бол ярьшиг гуай л байна гэж хэлмээр санагдаад.
Дандаа хүмүүсийн өмссөн зүүснийг гоочилж байдаг, хэзээ ч болих юм үүнийгээ. Өөрчлөглөх гээд байгаа залуусаг арай л хэт нугачан дараад байх шиг заримдаа ч...
Эндхийн гярү энэ тэрийг харвал ч тэгээд цус харвах байх даа хэхэ.
Харин хэсэгтээ л эндээ байх болчихлоо шүү.