2021年9月9日木曜日

Алт бас жимс

Бичлэг минь цаг үеэсээ жаахан зөрөөд байгаад өршөөгтий.  Пара олимпоос алттай болсноо зад тэмдэглэсэн шүү дээ. 

Зураг хөрөгтэй өнгөтөөр оруулах гээд л. Хожим дурсгалтай шүү дээ. 

Суугуул нутгийн минь намрын брэнд бүтээгдэхүүн. "20-р зуун" лийр. дэлгүүрт овоо үнэтэй зарагдаж байна лээ. 

Жилээс жилд бараа бүтээгдэхүүн үнэд ороод л. Цалин пүнлүү бахь байдгаараа. Яамаар ч юм бэ дээ? 

За тэр ч яахав. Энэхүү 20-р зуун сортыг тэсэж авч үлдэх гэж их л хүч хөдөлмөр, ухаанаа уралдүүлсэн гэдэг. Ихээ олон жилийн өмнө лийр жимсний өвчин дэлгэрээд, устах дөхсөн гэдэг юм билээ.

Мэйжигийн 37 он буюу 1904 онд анх Чиба мужаас сортыг нь авч тариалаад 117 дахь жилдээ явж байна. 

Японыхоо баруун бүсэд голцуу худалдаалагддаг. 5 хувийг нь Тайвань, Хонконг, Америк экспортолдог гэнэ.

Их гоё шүүслэг амттай. Бид оройд 4-5 ширхэгийг идэж байна өө. Гайхуулсан болчихов уу? Яав? Гайгүй байгаа. Хэ хэ. 

Нэг сонин нь анх энэ жимсийг Чиба мужийн 13 настай жаал хүү олж нээсэн гэнэ. Хогын цэгний ажууханд ургасан байсан гэнэ. 21 зуунд лийр жимсний хаан нь болохыг бэлгэдэж ийм нэр хайрласан гэнэ шүү. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье ээ.

0 件のコメント:

コメントを投稿