Хааяа загас иднэ ээ.Өдөр бүр бол амжихгүй. Гэхдээ би бол өдөр бүр идсэн ч дуртай л даа.
Хань ижил өөрөө олборлож ирээд, ингэж сашими хийж өгсөн. Жаахан орой байсан тул бага зэрэг л идсэн.
Ингэж сашими хийхэд аль болох шинэ загас байх ёстой. Өөрөөр хэлбэл олборлож ирээд удаагүй, нэг бол олборлосон тэр өдөр нь ингэж идвэл илүү амттай.
Бас л хань ижил "агнаж" ирсэн. Толгой гэдсийг нь арилгаад шарчихдаг. Хамгийн амархан арга. Үүнээс цааш би загасыг "элдэвлэж" чадахгүй ээ.
Намар сэрүү ороод, аятайхан болж л байна. Айраг цагаа ч амттай болж буй биз ээ?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿