2021年9月10日金曜日

Алибаба

Эх хэлээрээ номоо уншаад л байгаа шүү. Эндхийн монгол охиноос авч уншсан ном. Сонирхолтой санагдсан. 

Анх их сургуулийн оюутан, интернет гээч зүйлийг дөнгөж гадарлаж эхлээд, яхоо чат ашиглаж эхлэж байсан үе санаанд ороод.

Биднийг дөнгөж гадаад ертөнцтэй танилцаж, компьютерын товчлуурыг дөнгөн данган тоншиж эхэлж байхад дэлхийн том том зах зээлд алаан болдог байж тийм ээ?

Одоо ч алалцсаар байдаг биз ээ? Мунхаг би нь хүүхдээсээ илүү гарахгүй, 60 чавганцын ажилдаа дарагдаад, анзаарах, анхаарах сөхөө алга дөө. 

Хүлээн зөвшөөрнө.

Жек Ма эх оронд минь айлчлаад л, баячууд томчууд шуураад л байсан даа. Тэрнээс өмнө би мэддэггүй байсөөн. Нуухгүй. 

За тэгээд энэ хүн шиг оролдлоготой, тууштай, сэргэлэн байх хэрэгтэй тийм ээ? 

Англи хэл сурах гэж бас л тухайн цаг үедээ тохирсон шилдэг арга хэрэглэдэг байсан байна шүү. 

10 жилд байхдаа нэг франц хүний бараа хараад гүэ мөн их баярлаад, ангийнхаа нэг охинтой дагаж яваад хамтдаа музей үзсэн минь санаанд оров

Сүүлд бас япон хэл үзэж байхдаа нэг япон залууг дагаж зайсан толгой орсон шүү дээ. Ангийхаа хоёр охинтой. Хэ хэ. 

Аминдаа цээжилсэн хэдэн үгээ холбоод ярьчих санаатай л тэр шүү дээ.

За тэгээд аль 2016 онд хэвлэгдсэн ном учир дэлгэрэнгүй бичих шаардлагагүй тийм үү? 

Гэснээс хань ижил харчихаад наад хүнийг чинь барьж аваад хорьчихсон байх шүү гэсэн. Үнэн үү?

Дараагийн хэдэн бичлэг бас номны тухай байх болно. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿