Уншаад дууслаа. Бага зэрэг тодруулах санаатай.
Зохиолчийн ээжийнхээ талаар бичсэн дурсаж бичсэн ном юм шиг байна.
Бага насныхаа үеийн ээжийн тухай дурсамж, идэр насных нь үеийн ээжийн дурсамж, насанд хүрсэн үеийнх нь ээжийн дурсамжийг энгийнээр дурсан өгүүлжээ.
Ээж нь харин бүхий л амьдралаа хүүгийнхээ төлөө зориулжээ. Ээж бол энгийн нэгэн эмэгтэй, хүүгийнхээ найзууд, болон ойр тойрныхоо хүмүүст хайрлагдсан, хүндлэгдсэн, орсон гарсанд цай хоол сайтай хүн байжээ.
Манайхаар "Өндөр ээж" шиг л хүн байж.
Ажил нь овоо цэгцрээд ээжийгээ Токиод дуудан, хамтдаа амьдарч эхлээд удаагүй байхад нь ээж нь бамбай булчирхайн хорт хавдар тусна. Хагалгаа хийлгээд эдгээд явж байтал ходоодны хорт хавдар тусчихна.
Харин энэ удаад нэлээд хүнд. Удаан хугацаанд өвчинтэйгөө тэмцээд, эцэст нь яаж ч чадалгүй химийн эмчилгээгээ зогсооно.
Хаврын нэгэн нартай өдөр хүү, хань ижлээрээ үдүүлэн бурхны оронд залрана. Хүү харин эмч, сувьлагч нарын байдаг л зүйл мэт хандлагад жаахан дургүй нь хүрнэ.
Ээжийнхээ ачийг хариулж чадаагүй байхад явчихлаа гэж хамарсана. Уг нь ээжийгээ эмнэлгээс гарахад нь шинээр байр хөлслөхөөр гэрээгээ хийсэн байна. Хоол хийж бусдыг дайлах дуртай ээждээ зориулж том сэлүүхэн гал тогоотой байр.
Өдөр тутмын энгийн, хэвийн үйлдлээрээ эх хүн хүүхдээ хэрхэн бодож байдаг, санаа тавьж байдаг тухай бичжээ.
Аавын тухайд бол залуудаа нэлээд хүнд гар байсан. Якүза юм шг байна лээ.
Яагаад хамт амьдраагүйг нь асуусан чинь аав нь эмээгээс нь болсон гэж хэлдэг. Аавын талын эмээ нь үглээдүү хадам байсан юм дагуу даа. Тусдаа амьдрая гэхэд нь тухайн үедээ залуу байсан аав нь эхнэрийгээ чи л яв гээд хэлчихсэн гэнэ.
Тэгээд л хүү аавгүйгээр өснө. Үе үе аав нь гарч ирнэ ээ ирнэ. Холбоотойгийн хувьд холбоотой байсан л даа.
Инээдтэй гэх юм уу? Сонин гэх юм уу? Нэг зүйл нь хөвгүүдийн хоорондын яриа, дээд ангийн ах нарын дэглэлт зэрэг нь байлаа.
"Та нар охидтой унтаж үзсэн үү? Онгон охин байсан уу? Онгон охин нь гоё уу? Онгон биш нь гоё уу? Гар хангалга хийж үзсэн үү?" гэх мэт асуулт, хариултууд. Хо хо.
Тэгээд хүү гэртээ хариад өрөөндөө ганцаараа байхдаа гар хангалга хийж үзнэ. Хэд хэд хийгээд, 00-ын цаас нь хурдан дуусаад, ээж нь сэмээрхэн сальфетка оруулж тавьсан байна. Хүү нь маш их ичнэ.
Гар хангалга хийгээд дур ханахаар гадагшилж буй үрийн шингэн нь хэдэн метр хол цацагддаг тухай бас хөвгүүдийн энэ ярианд гардаг. Ха ха.
За ёстой ичиж нэрэлхэлгүй бичлээ шүү. Ккк.
Яагаад энэ хэсэг санаанд тод үлдэв гэхээр ойлгомжтой биз дээ. Бага зулзага минь өсвөр насандаа бас ингэж үзэх л байх даа гэж бодон бодон уншсан. Тэр үед нь сэмээрхэн сальфетка дөхүүлж өгөх юм шүү...
Зиак нэг иймэрхүү. Ном унших ийм л ашигтай шүү дээ хүмүүс минь. Хачин сонин, зарим үед хаалттай сэдвээр мэдэж авна. Өө тийм би зандан гэдэг япон үг мэдэж авсан. Түүнийгээ бас нэг дүү найз охиндоо зааж өгөөд байгаамаа. Ха ха.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿