2021年10月11日月曜日

Цагаан толгой

Монгол хэл
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юvгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бvрдсэн євгєдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хvртэл чам юугаан судлан
Өдөр бvр vгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дvгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму vсэн буурал өтгөс би
Хутаг үлзий бүрдсэн хувь заяат тvмний минь
Хурц авьяаст хүвгүүд дүү нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юvгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би
Б.Ренчин

Оршлоо ёстой агуу шүлгээр эхэлчихлээ. Гайгүй байгаа? Хэ хэ. 

Сая монголоос ном захьсан даа. Ном захих болсон гол шалтгаан нь энэ цагаан толгойг шууданд хийлгэх гэж тэр. Нандин брэндийн ярьдаг цагаан толгойг зулзагууддаа авчруулах гэж тэр холоос үнэтэй шуудан захив шүү дээ. 

Багаас нь орчинг нь бүрдүүлж буй царай минь. Эргэн тойрон нь бүгд япон хэл, япон бичиг болохоор. Ядаж гэрт нь ганц нэг монгол үсэг цохиж яваг гэж бодсон минь энэ. 

Хүүхэлдэйн Ами Тами, дуут ном, зурагт ном гээд л олон бий уг нь. Ямартай ч нүдэнд нь байнга өртөөд байхаар нүдэлчихдэг юм билээ. Дуудлага нь тод тодорхой биш ч хөөрхөн монгол дуу аялаад байдаг юм. 

Дунд, ахлах сургууль гээд түмэн завгүй болохоос нь өмнө нүдлүүлчих санаатай.

Энэ зургийг нүүрномоос  нь авчихлаа.

Үсэг болон тооны арын цагаан хоолойн дүрс дээр дарахаар дуугарна. Түүнийг нь олж дарах гэж бас чармайх хэрэгтэй юм билээ. Хэ хэ. Шууд үсэг, тоон дээрээ дардаг гэж ойлгоод, зулзагууд минь. 

Дуурайгаад хэлээд байна аа, манай хоёр. Япон хэлэнд байдаггүй л, е, ө, ь, ъ гэх мэт үсгийг хэлүүлж сургах нь чухал. Эхний том зорилт минь шүү дээ. Хи хи.

Гадаадад зулзагуудаа өсгөж буй ээжүүд, аавуудад амжилт хүсье. Өөртөө ч амжилт хүсье. Түр баяртай.

0 件のコメント:

コメントを投稿