Шууданд минь энэ бас байсан. Дэвтэр захих гэснээ больсон юм. Нетээс элементийн дэвтэрийн хуудас хэвлэж аваад болгочихоё гэж бодоод. Аль болох л арга чарга хайна шүү дээ, хол бид чинь.
Яг таг суух цаг нь ирэхгүй л байна, бичээд суух. Аливаа юмны цаг тохироо бүрдэнэ гэж байдаг даа. Тэр цаг нь ирээгүй л байна.
Тэгсэн найз үүнийг санаачлагаараа бэлэг болгон хийжээ. Их баяртай байна.
Хүүхдэдээ монгол хэлийг заагаач ээ, монголоор ярьдаггүй юм уу? гэж загнах нь холгүй байдаг хамаатан садангууд минь ээ. Та нар чихэр жимс гэж байхынхаа оронд иймэрхүү зүйл өгчихөөд дараа нь загнаарай. Хо хо.
Дунд зулзага авсан өдрөө их идэвхитэй бүгдийг нь хуулж бичсэн. Цаанаасаа ийм арилгадаг пламастертай. Арилгаад л дахин бичээд байна. Зүгээр байгаа биз дээ?
Гадаадад буй ээжүүд үүнийг уншиж буй бөгөөд ийм зүйл байдаг гэж мэддэггүй бол захиарай. Би ч мэддэггүй байлаа.
Үе үе энд тэнд явахдаа аваад явж байна аа. Ээлжээ хүлээнгээ гэх мэт цагийг ашиглаад бичүүлж болохоор санагдлаа.
Бүх ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿