Үргэлжлэл нь шүү.
Алуурчин гэгдээд буй залуу хөөрхий минь зугтсаар л...
Ингэж явахдаа оюутан ахуй цагийнх нь найзууд, саяхныг хүртэл ажиллаж байсан ажлынхан, оюутан цагтаа хальт хийж байсан ажлынхан гээд хэсэг хүмүүсийг өөрийн хийгээгүй үйлдлийнхээ золиос болгочихно.
Нэг баригдаад цагдаагийн машинд суугаад явж байхдаа үл мэдэх нэг залуугийн хүчинд оргоно. Тэр залуу бас сүүлийн үед шуугиан тариад байгаа гэмт хэрэгтэн болж таарна.
Бараа түгээлтийн газар ажиллаж байх үеийнхээ хамт ажиллаж байсан залууг гуйн, ачааны тэрэгт нь дайгдан зугтах гэж оролдоно. Мөн л бүтэлгүйтэж баригдахаа шахна. Харин тэр хамт ажиллаж байсан залуу Ивасаки Эйжироо нэгэн санаа гаргаж түүнийг зугтахад туслана.
Мөн оюутан ахуйн цагийнх нь үерхэж байсан бүсгүй гарна. Эртний дурсамжаа санан санан, зэлүүд өвсөн дунд хаягдсан машиныг санан машины зай худалдаж авна. Тэгээд охиноо дагуулан тэр машин дээр очиж зайг нь сольж тавина.
Тэгсэн Аояги Харүо тэр машиныг зорьж ирсэн байдаг.
Гэх мэтчилэн эртний найз нөхөд, танил нь түүнийг тийм айхтар хэрэг үйлдэнэ гэхэд нэг л итгэж өгөхгүй, ямар нэгэн аргаар түүнийг зугтахад тусалдаг.
Яагаад ч юм хүмүүс түүнд ийм айхтар хэрэг үйлдсэн гэхэд нь итгэдэггүй. Тийм болохоор бүгд ямар нэгэн аргаар туслаад, туслахыг хүсдэг.
Хэвлэлийнхэн аав ээжийнх нь амар заяг үзүүлэхгүй, гэрийнх нь гадаа очиж элдвээр байцаана. Залуу түүнийг зурагтаар харчихаад, гэнэт шантраад, хэвлэлийнхнийг ашиглан өөрийн гэм буруугүй, хилс хэрэгт гүтгэгдээд байна гэдгээ хэлэх гэж сэтгэл шулуудна.
Харин өөрийн эртний анд, шинэхэн андын тусламжтайгаар цагдаагийнхан түүнийг хуурч, унтуулах тариагаар буудах гэж буйг олж мэдээд дахин л зугтана.
Түүнийг ерөнхий сайдыг алсан алуурчин болгох гэж их эртнээс бэлдсэн байдаг. Өөртэй нь төстэй хүнийг энд тэнд хэргийн газар явж буйгаар хэвлэл мэдээллээр цацна.
Төгсгөлд нь өөрөө гоо сайхны мэс засалд орж, нүүрээ хувиргана.
Ямартай ч 20 жилийн дараагаар гэхэд түүнд тохсон хэрэгтэй холбоотой ихэнх хүмүүс нас барсан байдаг.
Хэргийн эзэн нь олдоогүй. Нэг тийм учир битүүлэг байдалтай, баахан асуулт үлдээгээд зохиол төгсөнө.
Бас нэг зэвүүн нь улсаас иргэдээ хянаж байх гэж "security pod" гээч зүйлийг тухайн хотод нь нэвтрүүлсэн байдаг. Хэрэгтэй гэж үзсэн хүний гар утасны хоорондын яриаг шууд хянаад, чагнаад явчихна.
За нэг ийм урт ном уншиж дуусгалаа. Цаана нь дахин зөндөө унших ном байна. Гоё уу? Монгол, японгүй уншиж өгнө дөө.
Гэснээс манайд ч бас одоог хүртэл эзэн нь олдоогүй улс төрийн аллага бий тийм ээ? Зэвүүн?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿