2021年11月9日火曜日

Аалзны тор

За хэлсэн ёсоороо аалзны тухай бичнэ ээ. Аалзны тухай дэлгэрэнгүй биш шүү. Зүгээр л аалз харахаараа аалз аалз гэж орилоод, сүрийг бадруулаад байгаа юм. Би дургүй ч дагаж баясаад, зураг энэ тэр аваад, дараа нь хоёулаа үзэж баясана. 

За энд тэр аалз нь харагдаж байна уу? Бас аалзны тор. Навчиндаа нуугдаад, харагдахгүй байна. Олж харсан нь лайк. Хи хи.  

За энд аалзны тор нэлээд тод харагдаж байна. Дунд зулзага дарж өгсөн зураг. Аалз нь ч бас харагдаж байгаа гэсэн шүү. 

Энэ их тод гарсан нь байна. Заман дээр тороо татчихсан юм шиг харагдаж байгаа биз? Амьд амьтан л болсон хойно, тороо татах гэж их л хүч хөдөлмөр, цаг зав гаргасан л байгаа тийм ээ? 

Аалзыг тойроод хөөрхөн хөөрхөн харилцан яриа болно оо. Маамаа нарын яриа их хөөрхөөн, хайр хүргэнэ. Бараг л аваачаад тэжээе гэх нь холгүй. Тэр замаараа дахин явахаар аалзаа санаж энэ тэр. Аалз маань байгаа болов уу? гээд л. 

Жаахан маамаатай ээж аавууд минь аалз ч гэсэн хорвоогийн нэг эд эс шүү дээ. Аалз албал  мөнгө олно гэдэг чинь дивангаравын яриа шүү. Бага байхад тэгж ярьдаг байсан уу? 

Аалз албал арван тамтай ч билүү? гэж сонсож байсан уу бас. Хэ хэ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿