Намар болохоор сайхан сэрүүсээд, урлаг уран сайхан, спортынхон хөл хөдөлгөөнд орно. Тэмцээн уралдаан, үзвэр ший ихсэнэ.
Нэг хөөрхөн арга хэмжээ болоод. Хоёр зулзагаа санамсаргүй оролцуулаад.
Порлоныг дуртай өнгөндөө дүрж байгаад, дарна. Цаас нь их учиртай. Ваши гэдэг нэртэй японы уламжлалт зузаан, барзгар цаасан дээр дуртай зургаа зурна.
Бага зулзага эхэндээ их сонирхоод, хүчтэй хүчтэй дарсан. Сүүлдээ сонирхол нь буураад, өөр тоглоом руу гүйгээд алга болсон.
Ийм урт нарийн ширээнд цаасаа дэлгээд, будгаа найруулаад зураач шиг л суусан, дунд зулзага.
Тэр солонгороод байгааг нь дунд зулзага зурсан шүү. Уусгаж ирээд л, тунгааж бодоод л, их л ач холбогдол өгөөд байсан.
Зурсан зургийг нь энэ төмөр арааманд зүүж, гэр бүтээнэ гэсэн. Дуусахаар нь очиж үзнэ дээ. Зөндөө л олон багачууд зурж харагдсан. Тэр цаана хатаах дэлгэсэн харагдаж байна.
Удахгүй сургуулийн урлагийн үзлэг болно.
Нэг иймэрхүү, түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿