2021年11月8日月曜日

Өвөл цэцэг

Өвлийн цагт цэцэг ургуулаад байдаг гайхалтай улс шүү, эд нар. Дунд зулзага явдаг бага сургуулийн гадаах цэцэгний зураг шүү. Сайндаа ч биш зөгий дүнгэнээд, бага зулзага сонирхоод. 


Энэ өнөөх космос цэцэг. Монгол нэр нь Энхэлгэнэ. Юу билээ? Буруу санаад байна уу? Өмнөх бичлэгээ нэг сөхөж харна аа. 

Сарнай цэцгийнх гэж бодож байна. Дэлбээлж амжаагүй байгаа нь. Ягаан сарнай гарах юм болов уу? Уг нь цагаан л цэцэг харагдсан. Доорх цэцэг шиг. 

Энэ өнөөх зөгий. Цэцгийн балыг сорж өгч байх шиг. Гэснээс энэ цагаан цэцэг сарнай юу? Танихаа байчихлаа. 

Бага зулзагын минь үгийн сан "зөгий" гэдэг япон монгол үгээр нэмэгдсэн. Энэ багачууд сайн бөгөөд шууд тогтооно тийм ээ? 

Сүүлийн үед аалзаар амьсгалж байгаа. Дараагийн бичлэгт аалзны тухай шүү. Хэ хэ. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿