Уламжлалт бичлэг шүү. Ам мөчид бэлэг минь ирж, очиж авч бэлдэв. Гэртээ байгаа хоёр минь бэлгээ задлаад, хөөр баяр дүүрэн л байна, түүнийг нь хараад санта эмээ, санта өвөө хоёр ч малийгаастай л байна.
Аз жаргал юм даа, өөр юу ч хүсэхэв дээ тийм ээ? гэж эморно. Хи хи.
Дунд зулзага пс тоглоом, segway гээч юм гэж хэлж үзсэн. Ээж шууд л өө бүтэхгүй, санта тийм бэлэг өгдөггүй юм гэж хэлсэн.
Эгчид нь хэлсэн чинь тэр мэдээж, ном нь л дээр, ядаж уншаад тархи нь хөгжинө гэсэн. Ер нь манайд о.зулзагын үг бас л хүчтэй нөлөөлнө шүү дээ.
Дээрх зүйлийг дандаа л япон айлд, найзындаа очихдоо харсан үзсэн байдаг. Айлууд албатай юм шиг авч өгчихөөд, хичээлээ хийхгүй байна, цаг нараа баримтлахгүй байна, бла бла гээд л үглэх юм билээ.
Манайд бас тиймэрхүү явган хэрүүл гарцаагүй гарч л таараа гэж бодоод, би ч шууд үгүй үгүй гээд хэлчихдэг.
Нэг ээж хэлсэн. "Аль болох оройтож авч өгсөн нь дээр". Үнэн үнэн.
Гэхдээ бас нэг гаргалгаа байна. Юу вэ? гэвэл эрэгтэй хүүхэдтэй айлууд дээрх зүйлсийг яаж ийгээд л аваад тавьчихсан байдаг юм билээ.
Эрэгтэй хүүхдийн анхаарал тэр бүр аар саархан тоглоомонд сатаараад байдаггүй болохоор ээж аавууд хүүхдээ сатааруулах гэж тэр болов уу?
Бас эрэгтэй хүүхдээ техник энэ тэрд мэдлэгтэй байг гэж боддог юм болов уу? Тэгээд л их эртнээс, багад нь аваад өгчихдөг шиг.
Сайн мэдэхгүй л байна. Бага зулзага одоогоор жаахан, ээж л хажууд нь үзэгдэж харагдаж байвал юугаар ч хамаагүй тоглож байна. Ном уншдаг болгочих юмсан гэж бодож сууна.
Мөн зурдаг, дуулдаг, ганц нэг хөгжим дарчихдаг болгочихвол ч. Ингээд бичсэн чинь бүгдийг л чаддаг супер дупер л болгочих санаатай энэ ээж. Хэ хэ.
За юу бичиж явлаа? Аан тийм бэлэг.
О.зулзагат хувцасны даавуун шкаф. Дунд зулзагат Харри Поттерын 3 ном. Зөндөө л Х.П харагддаг юм. Тэгсэн бас л дутуу гэнэ шүү. Бага зулзагат хувцас. Авч өгнө дөө гэж бодож байсан гарцаагүй хэрэгтэй гэсэн зүйлээ л санта өгсөн болгочихлоо.
Тэртэй тэргүй томроод өөрөө мэдэн хүсдэг болох учир. Одоохондоо бол данга. Ккк.
Бас нэг бодсон зүйл хүүхдүүдээ хэт их айл хэсүүлэх дэмий юм. Сонин сонин юм харж ирчихээд, манайд бас байдаг бол гэж боддог шиг. Корона гээд ашгүй айл хэсэхгүй байгаа ч гэсэн, сургууль дээрээ бас л мэдээлэл солилцоод байна аа.
Нэг онцлог нь ганц ч амттан өгөөгүй. Бэлгэнд нь бэлдээгүй гэсэн үг. Бага зулзага модтой чихэр гэж л байсан. Зургийн дугуйлангийн багшийн өгсөн бэлгэнд элдэв амттан байсан тул би бэлдсэнгүй.
Энэ япончууд бас л хүүхдүүдэд элдэв амттан их өгөх юм аа. Би ч заримдаа битгий өгөө гээд хэлчихмээр санагддаг.
Бялуу чинь амттан биз дээ? Бялуу идсэн тул тэгээд хавааск.
За та нар минь ямар бэлэг бэлдэж өгөв дөө? Үр зулзагуудад нь таалагдсан гэж найднам.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Зул сарын мэнд хүргэе!
返信削除Хүүхдэд элдэв олон төрлийн түглоом бас хэрэггүй санагддаг өөрийнхөө хөл гараар гадаа тоглож байвал бие бялдарын өсөлтөнд сайн гэж боддог. Асар зөв бодолтой эцэг эх хоёр шүү.
Бэлгэнд эрүүл мэндэд хэрэгтэй нэг багаж авлаа тэгээд л тэр гээд байхгүй юу хахах
Баярлалаа. Чи минь хаагуур явна аа?
削除Ямар багаж авав хө? Хэ хэ.
Магтсанд баярлалаа. Хичээж л явна.
Би гэртээ л байгоо өөр хаачихав.
削除frequency therapy device.
Хэ хэ. Гэртээ л байх чинь сайхан шүү дээ.
削除