Дунд зулзага нэг дугуйлангаа болив. Арай л олон юманд яваад байх шиг санагддаг л байсан. Гэхдээ төрөл нь бол цөөн, дөрөв.
Яагаав өнөөх сагс нь долоо хоногт дөрвөн удаа, тэгээд үлдсэн гурвынх нь нэг нь сардаа хоёр удаа гэхээр бараг өдөр бүр нэг дугуйланд яваад, ядраад байхаар нь нэгнээс нь гаргахаар шийдээд.
Гол нь өөрөө дургүй байлаа. Томроод ирэхээрээ ичих булчирхай нь ажиллаад эхэлдэг юм байна.
Сарын эцсээр шалгалт авч, шатыг нь ахиулдаг юм. Тэгсэн зулзага яахав, угийн нэг их биеийн тамирын хүн биш тул, ядаргаатай, би удаан, тэгэхээр түрүүлээд байндаа хүрчихсэн хүүхдүүд бүгд намайг хараад, ичмээр байдаг.
Гэх мэтээр явахынхаа өмнө үглээд, унжийгаад байдаг байсан юм. Эхэндээ бол дуртай л байсан. Томроод, дээрээс нь олон юманд яваад байгаадаа түүртээд дургүй болж эхэлсэн.
Уг нь нэг мөсөн анги дэвшихэд нь буюу 4 сараас болиулна гэж бодож байсан чинь наана нь хүндэтгэх шалтгаантайгаар болив. Хэ хэ.
Тэр хүндэтгэх шалтгаан гэдэг нь сагсныхаа дугуйлангийнхаа ахлагчаар томилогдчихсон. Баяр хүргэе. Хэ хэ.
Угтаа бол баярламаар зүйл ч, энд бол үнэн ядаргаатай юм билээ. Хариуцлага гээч зүйл дагадаг. Ганц хүүхдэдээ ч биш, ээж аавд нь бас давхар ачаалал өгдөг юм байна.
Сургуулилтын үед байнга очиж харах, элдэв асуудал гарвал зохицуулах, ачаа энээ тэрээг нь зөөх. Багаасаа ингэж сүргийн? бүлгийн ажилд оролцож сураагүй бидэнд ачаалалтай л байна.
Ядаж байхад бас лайн гээж өөрсдийнхөө холбоогоор байнга мэссэж бичилцэнэ.
Яасан ч завтай ээжүүд байдаг юм гэж би гайхаж байна. Орой болтол хүйтэн зааланд хөлдөж үхэх гээд хүлээнэ. Оройн хоол энэ тэрээ яадаг юм болоо гэж бодно, би.
Эх орондоо юм болохоор эрх биш эмээ өвөө, ах дүү нар нь ойр байдаг хүмүүс ч гэсэн өөр газраас ирсэн хүмүүс ч их л байдаг. Яаж амжуулаад зохицуулдаг байна аа, гайхаад, бишрээд барахгүй л сууна.
Тэгээд ядаж нэг хүргэж өгч авдаг ажлаа эртхэн шиг хасахаар шийдээд. Мөн дунд зулзагаа бодоод ийм шийдвэрт хүрлээ гэж.
Бага зулзагаа иймэрхүү спортын дугуйланд ороход нь бас сайн бодолцмоор санагдлаа. Эдний дунд ороод, хүү хаа гэж чадна гэж бодсон хойноо л оруулмаар санагдав.
Түүнээс хүргэж өгөөд л авчихдаг, жилдээ нэг тайлангаа хийчдэг дугуйлангууд нь их амар юм аа.
Зулзага минь сагсандаа тийм ч сайн биш, төгсөх ангийн хоёрхон хүүхэд явдагийн аль нэг нь болох ёстой. Тэгсэн сагсандаа сайн биш ч гэсэн өөр үзүүлэлтээрээ өнөөхөөсөө давуу байсан бололтой.
Дасгалжуулагч, мөн төгсөөд явсан сэмпай нар нь санал нэгтэйгээр сонгочихсон. Өнөөх нэг охин нь уг нь сагсандаа их сүрхий байхгүй юу, ааш зан нь жаахан эрх талдаа охин байдаг юм.
Би бол тэр охиныг л болчоосой гэж бодсон. Ер нь ачаалал ихдэхийг мэдээд байсан л даа. Гэхдээ яг ингээд явахаар ажиллагаа ихтэй юм аа. Ганц хүүхэдтэй бол бас болж байна өө, хама, амь амьдралаа түүндээ зориулна.
Бага зулзага ид ааштай араншинтай, юм болгон дээр ээж ээж гэдэг дээрээ явж буй тул, нэг л учраа олохгүй бухимдал төрөөд, лайн гээч зүйл дээр нь би юм бичихээ байсан.
Хань ижлийг чи өөрөө дагуулж явж оруулсан, өөрөө хариуц гээд. Өнөөх чинь ажил ихтэй, оройтож тардаг болохоор бас л хэцүү байх шиг байна өө. Хурдхан шиг нэг жил өнгөрөөсэй.
Аан гэхдээ коронагийн ачаар элдэв уралдаан тэмцээн хойшлогдоод, цуцлагдаад ашгүй л байна. Энд он гарснаас хойш огцом нэмэгдээд, бэлтгэл хүртэл амарч байна.
Хэд хэдэн бага сургуульд халдвар гараад, хотынхон маань сандарч л байна.
Гур зуур ийм сонинтой. Бага зулзагынхаа тухай бичих юм байна шүү. Бүр матрчихаж бичих ээ. Хэ хэ.
За маамаа нартай ээж аавуудад амжил хүсье ээ. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿