Хөршийн холбоо мандтугай. Хажуугийн хажуугийн хажуугийн айлын хөрш минь шүү дээ. Байнга л гого амттан, хааяадаа хоол зөөдөг эмээ. Би л эндээ эмээ гээд байгаа шүү. Түүнээс хөнгөн шингэн ануухан.
Ээжээс минь нэг их дүү бол биш гэж бодож байгаа.
Энэ удаагийн амттан. Амтат төмсөөр хийсэн. Бид байхгүй байсан чинь хаалганы бариулаас өлгөчихсөн, дараа нь мэссэж бичиж хэлсэн.
Бага зулзага бид хоёр л идээгүй. Бусад нь буюу хань ижил, дунд зулзага хоёр хэн нь хэдийг идэх үү? гээд л хэлэлцээд байсан.
Би яагаад идээгүй вэ гэхээр амттанаа багасгаад, дэглэм барьж буй бөлгөө.
Хөвсгөр гэж хэрээс хэтрээд байсан тул, зориглоод эхэлсэн. Дасгал хөдөлгөөн хийх гэхээр нэг л боломж бүрдэж өгөхгүй байна. Тийм болохоор ядаж байнга хэвж байдгаа болиод, зөв хооллолтоос эхлэхээр шийдсэн бөлгөө.
Гэрийнхэн нээрээ ямар их хэвдэг юм бэ? Ямар их амттан авдаг байсан юм бэ? гэж өнөөдрийн өндөрлөгөөс харж сууна даа. Хэ хэ.
Хамгаас дуртай хар шоколадаа хүртэн танаж байна. Цагийн сайханд амралтын өдөр сайхан хар боргол хийж аваад хажууд нь зоолттой нэг хар чоко иддэг байлаа шүү дээ.
За за энэ дэглэмийн тухай тусад бичихийг хичээнэ ээ, бодно оо. Өнөөдрийн бичлэг хөршийн холбоо шүү дээ. Сэдвээ дагая.
Хөршүүд минь ээ хөвсгөрөөсөө салмаар байгаа тул түр завсарлаачээ гэж хэлмээр байвч гэрийн бусад гишүүд миний өмнөөс хэлмэгдчих гээд байгаа юм шиг санагдаад хэлээ хазаад л өнгөрлөө. Хи хи.
Дараагийн хөршийн холбоогоор ямар зураг оруулах нь таашгүй.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿