Бага зулзагынхаа тухай бага бичээд байна уу? Үгүй юу? Тийм ээ?
Ерөнхийдөө дээрх хоёртойгоо ижил л хүмүүжүүлж, өсгөж байна дөө. Хүйс нь ондоо гээд нэг их ондоороод, онцгойрсон зүйл одоогоор алга.
Живхнээс гараад удаж байна. Тэгсэн үеийн хүүхдүүд одоо болтол гараагүй хүүхэд байх.
Хэл ам гэж гүйцэгдэхгүй болсон. Одоо бол бид нартай ана мана хэрэлдэж байна. Хэлэхгүй үг гэж алга. Санаагаа бүрэн дүүрэн илэрхийлж байна. Бяцхан заль маль гаргаж байна. Толгой нь сүрхий ажиллаад байна, заримдаа ч.
Мээмээ бариастай хэвээрээ. Хэдий болтол мээмээ, мөөмөө гэж барихыг би таашгүй. Нүүрээ нааж мансуурч энэ тэр. Дунд зулзага бүр 7 хүртлээ л шөнө унтахдаа мээмээ гээд имэрдэг байсан туршлагаас харахад даруй 5 жил дутуу байна.
Ай хөөрхий миний муу шалчгар мөөм. Цагтаа сэрийсэн л байсан, худалч хүнд бараг оюутан болтлоо мээмчиг зүүдэггүй жижиг сэргэр л мөөм байсан даг. Ха ха. Одоо тэгсэн яасан? Жижиг шалчгар мөөм болж байна дөө гэж?
Ай хорвоо чи бүсгүй хүний мөөмөөр "тоглож" ханах болоогүй юу? Эмэгтэй хүниий мөөм нээрээ үнэн увьдастай тийм ээ? Чойномын "Нүцгэн биеийг алдаршуулюу" гэдэг шиг "Бүсгүй хүний, эх хүний мөөмийг алдаршуулюу".
За багынхаа тухай бичиж байснаа бас л хадуурч байна.
Юм болгон дээр ээж ээж гэдэг нь хэвээрээ, улам гаараад байх шиг санагдаад заримдаа уур хүрнэ хүрнэ. Би чинь хүн шүү дээ, дандаа сайхан загнахгүй. Аашлана, уурлана, загнана, үглэнэ.
Тэгэх юмсан, ингэх юмсан гээд нэг дуулгачихвал мартахгүй эргэж сануулаад, шаналгадаг болсон. "Дэлгүүр хэсье" гэж хэлдэг ганц үгтэй.
Албанаасаа харих замд нэг хүнсний дэлгүүр байдаг, тийшээ хааяа орж ганц нэг хүнсээ цуглуулдаг. Өөрийнх нь дуртай ганц нэг талх энэ тэрийг аваад өгчихсөн чинь амташсан хэрээ арван гурав гэгчээр байнга л орж байх санаатай.
Дэлгүүр орно шүү, харихгүй шүү гэдэг болсон. Бүүр, даварчихсан байна уу? хэ хэ. Хэсэгтээ орохгүй болохоор бас дэлгүүр ормоор байна гэх нь багасч байна шүү.
Би албаар орохгүй 7 хоносон чинь, хажуугаар нь өнгөрөхдөө олон долоон юм хэлэхгүй байна лээ. Тэгэхээр ээж бид чанга байх ёстой тийм үү?
Ганц нэг буруу хэлээд байдаг байсан үгс нь засарч байна. Цэцэрлэг бас их олон юм заах юм өө.
Номонд дуртай хэвээрээ. Нээрээ нэг өдөр албан дээрээ өдөр нь унтаагүй гээд гэртээ ирээд эрт унтаад өгсөн. Ээж оронд нь оруулсан чинь оройд уншдаг зурагт номоо унш гэж уурлаад, нойрмогоороо.
Халтуурдаад уншилгүй, товчлоод яриад өгчих санаатай, санаж байгаагаараа ярьсан чинь тэгдэггүй шдээ гэж уурлаад, унтаж байгаа юм байж уйлаад. Юуг тэгдэггүй юм бэ? гэсэн чинь нэг үйл үгийг одоо цаг дээр хэлэх байсныг өнгөрсөн цөг дээр хэлчихэж гэнэ. Ёхххх.
Нэг номыг уншуулахаараа бүр тэгж цээжилтлээ уншуулдаг. Тэгээд нэг ном олж ирээд тэрийгээ бас цээжилтлээ уншуулна. Би ч нэг номыг сар гаран уншиж өгнө шүү дээ. Мундаг уу? Хэ хэ.
За тэгээд сэлмээр байлдаж тоглодог, сэлмээр цавчиж тоглодог, Харри Поттерийн шидэт саваагаар "экспээкто патронаам" гэж хэлдэг нэг хүн байна даа.
Өө их урт бичлэг болчихлоо. Түр завсарлая. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿