Олон хавар нэгэнтээ гэж байдаг даа.
Сургууль, цэцэрлэг ээлжлээд ганц нэг өдөр "ко" гарсан тул ирээд л амраад байсан юм. Нэг сайхан нь хагас бүтэн сайн өдөр тохиогоод, ажлын өдөр цөөхөн байлаа.
Тэгсэн нэг орой сургуулиас мэйл ирсэн. Маргааш өглөө тэдэн цагаас тэдэн цагийн хооронд шинжилгээ өгнө үү? гээн байлаа.
За ойрын хавьтал болж гэж бодон, ажил руугаа утасдаж чөлөө авъя гэв. Тэгсэн өөдөөс хариу нь сөрөг гартал гэртээ байх ёстой гэсэн. Онцгой тохиолдол тул гэрээсээ ажилласан гэж үзээд, амралтын тоо хасагдахгүй гэв.
Өө гялай гээд л амрахаар болов. Хань ижил бас ажил руугаа утасдаж хэлээд бага зулзагын цэцэрлэг рүү бас хэлээд. Гэрээрээ нэг өдөр амрааский. Хэ хэ.
Амрах ч яахав сайхан байлгүй яахав. Ялангуяа хань ижил нэг өдөр ч гэсэн нуруугаа амраагаад.
Өглөө заасан цагт нь дунд зулзагаа суулгаад л сургуулийн гадаа ирсэн. Ядаж байхад цасан шуургатай, хүйтэн өдөр таарав. Хөөрхийс багш нар ээлжээр гадаа машины зогсоолын ажлыг зохицуулаастай.
Өрөвдөх ч шиг. Үндсэн ажлаа хийлгүй, ийм ажил хийгээд, сурагчид ч хичээлээс хоцроод гээд.
Тамирын зааланд шинжилгээгээ өгнө. Шинжилгээ өгөс ёстой хүүхдүүд л гарч явна. Эцэг эх нь машиндаа хүлээнэ. Би ч яахав хүлээж сурсан хүн тул нимгэн номоо авч явсан. Хүлээх зуураа номоо уншчихна. Асуудалгүй.
Хажуугийн хоёр машины ээж аав гар утсаа л маажаад байсан. Өмнөөс нь ном уншаачээ гээд хэлчихмээр. Ха ха. Өө гэхдээ би үглэхээ байсан шүү дээ. Зулзагуудаа яая гэж байж хамаа намаагүй хүнд үглэхээ болих минь гэж хожуу ч болов ухаарсан. Оо еэ.
Зулзага гараад л гүйсэн. Нэлээд удсан. Ирэхэд ганц хоёрхон машин л зогсож харагдсан чинь нэг мэдсэн ар талын эгнээнд өчнөөн машин зогсож харагдсан. За даа, энэ ч овоо олон сурагчийг хавьтлаа болгосон нөхөр л ко тусч дээ гэж бодсон шиг.
Зулзага гарч ирэв. Ам хуурайгүй тайлангаа тавиб аа. Зураас бүхий аяга өгөөд, шүлсээ тэр зураас хүртэл л гаргаж цуглуулна. Исгэлэн амттай зүйл төсөөлөөд, мөн шанаа эрүүнийхээ хавьд цэгэн иллэг хийнэ гэсэн гэнэ.
Шүлсийг сайн ялгаруулахын тулд шүү дээ. Зулзага исгэлэн амттай, үмобоши буюу дарсан чавга төсөөлөхөөр илүү ялгарч байна гэсэн.
"Нэлээд түрүүнд ирсэн тул хэн хэн ирснийг сайн мэдээгүй ч манай ангийн бүх хүүхэд лав ирээгүй. Бүлгэмийн зөвлөлийн гишүүд л байсан. 2 бүлгийнхэн олон хүүхэд харагдсан. Хойшоо харах гэхээр багш нар урагшаа хараад шүлсээ ялгаруулна уу гэж анхааруулсан болохоор ийш тийш харах боломж гараагүй. Бусад ангийнхнаас бас бүлгэмийн гишүүд л харагдах шиг болсон."
Гэж тайлагнасан. Хэнхэг чинь бүлгэм энэ тэрд элсчихсэн байх юм даа гэж бодсон шиг. Ккк.
Бүлгэмийн зөвлөлийн гишүүд өмнөхийн өмнөх өдөр нь цуглацгаасан юм даг уу даа. Төгсөх ангийхандаа ямар урлагийн номер бэлтгэх гэх мэт ажлаа ярилцсан гэсэн.
Ажил огтоосоо ч ахицгүй байгаа, байсхийгээд л ингэж амраад байгаа болохоор, дээрээс нь чангаар, хоороор дуу дуулж болохгүй, ямар үзүүлэн үзүүлэх нь ч бүрхэг л гэсэн.
Цагийн сайханд зааланд бөөнөөрөө бужигнадаг байсан бол "ко" гарсан сүүлийн хоёр жил маш цомхон болж байна. Энэ удаад бусад ангийнхан онлайнаар л бие биенийхээ үзүүлбэрийг үзэх юм гэсэн.
Ингээд л зулзагынхаа яриаг сонссон чинь ихээр өрөвдөв. Сайхан цаг хурдаг ирээсэй гэж өөрийн эрхгүй залбирав...
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
Өө тийм гол зүйлээ хэлээгүй байна. Хариу сөрөг гарч маргааш нь хичээлдээ явсан. Гэхдээ үдийн хоолоо идэлгүй, үдээс өмнө тарцгаасан. Шинжилгээ өгсөн бүх хүүхдүүд сөрөг гарсан тул хичээллэж байгаа.
Хэрэв эерэг хүн гарсан бол дахин хэдэн өдөр ч амрах байсан юм бүү мэд.
Хариу нь их орой гарна аа. Бид тайван бус, тогтуун бус болчихож байгаа юм. Хамгийн инээдтэй нь шинжилгээ өгөхөө мэдсэн оройноо тусад нь унтуулсан.
Мөн амны хаалттай, хариу гартал өрөөнөөс нь аль болох гаргахгүй байх санаатай байсан ч нэг мэдсэн дүү нь яваад орчихсон, нэг мэдсэн өөрөө гараад ирсэн амны хаалтгүй л ярьж өгч байх жишээний.
Тэгээд л бодсон. Бага насны маамаатай айл ч юун тусгаарлалт энэ тэр. Тийм ээ?
Жинхнээсээ баяртай. Хичээцгээнэ ээ бултаараа...
0 件のコメント:
コメントを投稿