Байсхийгээд л миний шуналыг хөдөлгөдөг нэг хүн байдаг. Ярьсан хэлсэн, бичсэн, уншсан зүйл нь дандаа шуналыг минь хөдөлгөдөг.
Та нарт тийм хүн бий юу? Байхгүй бол олж аваарай. Аягүй бол би ч та нарын шуналыг хөдөлгөдөг байхыг үгүйсгэхгүй тийм ээ? Хэ хэ.
Том дэвтэр, Бичиг үсэггүй хүн, Нотолгоо, Гурав дахь худал, Амраг номнуудыг орчуулагч Болортуяа эгч.
Мэдээж дээрх номнуудыг бүгдийг нь уншчихсан.
Саяхан 2021 онд уншсан номнуудаа танилцуулсан ютүб дээрх бичлэгийг нь үзээд, шунал хөдлөөд явчихсан. https://www.youtube.com/watch?v=Kte_skaTTFE Сонирхож байвал ийшээ орж үзнэ биз дээ?
Тэр өдрөөсөө эхлээд Азхур, Интерном гэсэн номын дэлгүүрүүдэд хайр зарласан. Хайр зарласан ч гэж дээ, угтаа бол байнга шахуу орж гардаг байхгүй юу, цахим хуудсаар нь.
Ямар нэг номын тухай хэн нэгэн танилцуулсан байвал дээрх хоёр дэлгүүрийн цахим хуудсаар шагайж, үнийг нь, хэмжээг нь, агуулгыг нь уншиж мэдээлэл авдаг юм.
За тэгээд Болортуяа эгчийн танилцуулгаас хойш нойр хоолондоо муудаад, монголд байгаа ээж аав, дүү, бэр зэрэг хүмүүсийгээ ч амар тайван суулгахаа байв. Ха ха. Бараг л нүднээс гарахыг шахав шүү дээ таминь минь.
Дээрх хоёр дэлгүүртэй чаатлаад. Дэлгүүртэй чаатлах ч гэж юу байхав? Мэдээж, тухайн ажлыг хариуцсан ажилтан л байгаа шүү дээ.
Бөөн сүрийг бадруулаад уншихыг хүссэн номнуудаа онлайнаар захиалахыг нь захиалаад, очоод ав гэж үүрэгдэхийг нь үүрэгдээд. Сэтгэл овоо тэнийж байсан чинь бэрээс мэссэж ирэв.
Нэг ном нь дууссан, төлбөр буцаагдана гэнэ ээ гэв. Шууд зүрх рүү нэг юм ёнк гээд л явчихсан. Хэсэгтээ жаал бухимдав. Дуугай байхгүй, онлайн захиалга болохоор мэдэхгүй, түрүүлж ирсэн нэгэнд нь зарчихсан юм уу, хүргэлтээ захиалга өгсний дараа нэлээд удаж байж гаргадаг биз дээ? Бла бла гээд номын дэлгүүрийг дарамтлаад авсан. Хо хо.
Хаа очиж дэлгүүрийн ажилчид төлөв, даруухнаар уучлаарай, 5 сард дахин хэвлэлтээс гарна гэж хэвлэлийн газар нь хэлсэн гэхээр нь жаахан уужрав шүү дээ.
Уур бүхимдлаа урьтал болгосонд эсрэгээрээ уучлаарай. Хи хи.
Өө тийм, бас нэг дуугай байгаагүй зүйл гэвэл. "Та бүхэн, танай хоёр номын дэлгүүр зохиолч Наминчимэд гуайтай хамтраад, гадаадад байдаг уншигчдадаа зориулж, гадаад дотоодын номны шуудангийн зардлыг хөнгөлөх ажилд дуу хоолойгоо хүргэвэл таарна" гэчихсэн.
Зөв үү? Буруу юу?
Хамгийн ихээр уншихыг хүссэн ном нь байсан юм. Бас нааш нь дайж авчрах хүнээ олчихоод, за гэдэг ам тангарагыг нь авчихсан байсан юм. Жавхлан юм аа ерөөсөө.
Жавхлан гэснээс, Жавхлангийн нэг дууг дуулж сурч байгаа. Ха ха.
Би чинь наашаа ном авах гэж бас л сүрийг бадруулдаг байхгүй юу. Чаддагаар нь ижий аавыгаа зарна. Тэд чинь настай хүмүүс болохоороо бас тэр түр бас уухайн тас за гээд хөдлөхгүй.
Шуудангийн зардал номноосоо үнэтэй болохоор ижий аав хоёр минь бас миний өмнөөс гайхаад, хайран санагдаад байдаг шиг билээ.
Наашаа цаашаа хүн ирж очдог байхад ширэн нүүрлээд ном дайдаг байлаа. Одоо яг миний суудаг мужид хүн ирэхгүй байна л даа.
Ямартай ч 2 сард гурван ном захиад авахуулчихсан байсан. 3 сар гараад нэмж 5 ном захьчихаад сууж байна. Энэ хачин шуналыг одоо яах уу?
Гэрт уншиж амжаагүй номнууд зөндөө л байна. Гол нь зулзагнууддаа цаг гаргаад тэр бүр завдахгүй гүйж байтал хүмүүс миний шуналыг хөдөлгөөд байх юм...
Өө тийм нэг номыг нь япон хэлээр унших санаа төрсөн. Номын санд байна лээ, хайсан чинь. Ашгүй.
Хань ижил бас нэг ном нэмээд захиадхаач гэсэн. Ерөөсөө ном гэдэггүй хүн чинь. Би наана нь бөөн баяр. 2 болгочих уу гээд байна аа бас. Хи хи.
Ямар ном уншмаар санагдаад, байж сууж чадахгүй гэгэлзээд, бухимдаад, тэгснээ уужраад байсныг дээрх линкээр нь ороод бичлэг үзсэн хүмүүс шууд таах байх.
Гартаа оруулаад, уншихаараа мэдээж блогтоо бичнэ ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Жич: Гэрийнхэндээ баахан төвөг удсан хүн чинь ая тал засаад "Дахиж хэсэгтээ ном захихгүй ээ, дахиад ном гэж яриад, бичээд унавал загнаарай, чадахгүй чадахгүй, тийм зав зай алга гэж" гээд хэлээд тавьчихлаа. Би чадна аа...
Сүрхий шуналтай хүн юм хахах, танайд очиж бүх монгол номнуудыг чинь уншиж дуусгах юмсан. Би ер нь юм захидаггүй юм, өөрөө явахдаа нилээд хэдэн монгол авчираад, уншчихаад буцаагаад явуулчихдаг юм. Орчуулагч Болортуяаг мэднээ.
返信削除Хэ хэ. Олон хоногийн хугацаатай ирэхгүй бол уншиж амжихгүй байх шүү. Зузаан, нимгэн гээд л...
削除Би нэг хэсэг буцаагаад байдаг байснаа сүүлийн үед больсон.
Болортуяа эгчийг би номоор нь эчнээ танина. Номны тухай танилцуулгууд нь таалагддаг.
Би ч чиний (үеийнх байх гээд л чи гэчихлээ) бичсэнийг уншаад захиад, хааяа нэг өөрөө очих үедээ авдаг. Гэхдээ сүүлийн үед ёстой худлаа болж байнаа. Ажлаар 6 удаа очих байтал 2 очоод л корона гараад, хайран...
返信削除ӨӨ 2-лаа үе байх өө. хэхэ.
削除Би ч бас хүмүүсийн шуналыг хөдөлгөдөг л м байна гоё. ккк
Дараа монгол явахаараа хэлээрэй, ном захина шүү, ширлэн нүүрлээд. хо хо