2022年3月27日日曜日

Цойлогсод

За монголоос түрүү жил захиж авчруулсан номнуудыг нэг. Унших гэж явсаар амжилгүй, 2022 онд уншиж дуусгав. 

Ганц үгээр хэлэхэд таалагдсан. Үе үе сөхөж байна аа. Яагаад гэхээр? Сүүлийн үед чинь номныхоо утга санаанаасаа хэрэгжүүлж чадахгүй бол яах гэж уншдаг юм? гэж хүмүүс ярьж бичээд байхаар нь би бас айгаад. Ха ха. 

Еврэй хүмүүсийн талаар их бичиж, шуугидаг болжээ, тийм ээ? Ингэж хэлэгдэхээс, яригдахаас, бичигдэхээс аргагүй хүмүүс юм байна өө. Суралцаад явчих юмсан. 

Таалагдсан хэлц зэргийг нь тэмдэглээд явчихлаа. Чадвал үе үе сөхөж харж байна аа. Чадах болов уу даа? 

Дараа сөхөж харна даа гэж бодсон номнуудаа дэлгэх завдал гарахгүй юм өө. Ай хорвоо гэж. 

"Ухаан байгаа газар мөнгө заавал оршино оо." 

"Таван нүүрнээс багыг уншиж болохгүй. Еврей эр өдөрт сонирхол татсан номноосоо 5 нүүрийг уншиж, өдөрт 30 минутыг мэргэжлийн ур чадвараа сайжруулахад (хууль, менежментийн чиглэлээр) зарцуулж, 7 хоногт 3 удаа фитнес зааланд бэлтгэл хийж, эрүүл хооллолтын дүрмийг баримталдаг." 

Гэж байна шүү. Яасан ч сүрхий юм. Манай залуус бас ийм болчихбол тийм ээ. Сүүлийн үед уншдаг болж байгаа гэж боддог ч, бас л хангалтгүй юм шиг ээ. За тэр эрүүл хоол, заал энэ тэрийг бол би ч хэрэгжүүлж чадахгүй байна өө. 

Ядаж байнга хивдэг асуудлаа шийдчих гэж хичээж л явна. 

"Амжилт нь "гэнэтийн" бус хуримтлалын зарчмаар явагддаг." 

"Нэг дор бүү огцом их дүнг хүлээ. Тогтмол үр дүнг шүт."

"Мөлхөхөөс бүү ай. Тэг зогсолт хийхээс ай."

"Сахилга бат бол чи өөрийн дур хүсэлтэйгээ хийж буй дуусашгүй дайн."

"Сахилга баттай хүн гээч нь урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд богино хугацааны цэнгэлээс татгалзах дархлаатай нэгнийг хэлнэ." 

За энэ сахилга батны хувьд би ч баримталж чадахгүй байна өө. Жингээ хасах, жингээ барих гэдэг тал дээр үнэн сахилга батгүй байна. Заримдаа хэтрүүлж идчихээд, заримдаа багадуулж идчихээд л...

"Тархины энергийг хамгийн ихээр сордог үйлдэл бол сэтгэл хөдлөлүүд. Ялангуяа сөрөг эмоциуд." 

Энэ их үнэн тийм ээ? Өмнөх бичлэгээр өгүүлсэн блоклуулсан явдалд үзүүлсэн миний өөрийн сэтгэл хөдлөл. Хо хо. 

Болсон болоогүй зураг хөрөг оруулж, болсон болоогүй зүйл түгээж, сонгууль энэ тэрээр өөрийн үзэл бодлоо тулгаж гэх мэт замбараагүй, сахилга батгүй болохоор сахилга баттай нэгэн нь намайгаа блоклосон байх гэж ойлгоод, хүлээн зөвшөөрөв. Хэ хэ. 

"Мөрөөдөл чамайг гараанаас гарахад тусална. Харин дадал зуршил чинь л гагцхүү чамайг хаа хүрэхийг шийдэх болно."

"Бидний амьдралыг далдуур удирдаж байдаг "үл үзэгдэх гар" бол дадал зуршил билээ."

"Буруу зуршил маш амархан суудаг. Гэвч түүнээс салах маш хэцүү. Буруу зуршлаа чи үгүй хийхгүй аваас буруу зуршил чамайг үгүй хийж мэднэ." 

Өөрийн муу зуршлаа юу билээ? гэж бодов. Олон байна. Жишээ нь гар утсаа их маажиж байна. Цахим ертөнцөөр болсон болоогүй зүйл их уншиж байна. Нүүр номыг их оролдож байна. Нэг хэсэг клаабхаус-т их орсон. 

Дээрх зүйлсийг хийхээр мэдээж хөдөлгөөнгүй удаан сууна. Тэгэхээр жингээ хасаж чадахгүй байна. 

За ингээж бичсэн чинь шууд стрессдэж эхлэх гэж байна. Хэ хэ. Эдгээр муу зуршлаасаа бага багаар салахыг хичээнэ ээ. 

"Нэг ээж мянган багшийн дайтай."

"Бурхан хаа сайгүй, бүгдэд нэгэн зэрэг хүрч чадахгүй учраас ээжүүдийг бүтээжээ.--Еврей ардын зүйр үг.

"Еврей ээжүүд зоог бэлтгэхийг гэр бүлийн гишүүддээ хайраа түгээх арга зам гэж үздэг."

"Хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. Үүний сацуу хүүхдэд өөрийгөө хүмүүжүүлэх орон зайг нь үлдээ." 

"Хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн сайн арга бол огт хүмүүжүүлэхгүй орхих."

Гэх мэтээр ээж байх тухай бичжээ. Өөрийгөө бодлоо. Зөндөө л алдаж байж. Эхнээсээ үүрээ орхиод, бие даах гээд, эрдэм сурах гээд, амьдралд хөл тавих гээд гараад явчихсан байдаг. 

Цаг хугацааг буцааж чадахгүйгээс, одоо үлдсэн зулзагуудаа хүмүүжүүлэхдээ хичээх минь гэж бодов. Чадах болов уу? 

За тэгээд бэрхшээл, тууштай байдал гэх мэтийн талаар өгүүлсэн байсан. 

Ямар ч байгалийн баялаггүй, элсэн цөл газар баялгийг бүтээж, шинийг санаачилж буй еврейчүүд сүрхий юм өө. 

Зөндөө л зүйлийг тэмдэглэж. Бүгдийг нь энд өгүүлэх гэхээр номыг хуулах болчихоод. Олж уншихыг хичээгээрэй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

2 件のコメント: