Бидэн гурав аавыгаа шалсаар байгаад, нэг ажлыг нь хойш нь тавиулаад салхилсан.
Өмнөх өдөр нь умгар гэртэй минь хийсгэчих гээд байсан чинь бүтэн сайнд ёстой сайхан өдөр байв.
Задгай тэнгэрт үүл нь замхарна аа гэж ямар дууны үг вэ?
Би энэ дууны үгийг цээжилж байгаа. Дараа найр наадамд яруу дотоор унших санаатай. Ооё.
Баригдаад удаагүй далан. Хүүхдийн тоглоомын талбай , хөл бөмбөгийн талбай гэх мэтийг эргэн тойронд нь байгуулчихсан. Эдний энэ нэг яг хэрэгтэй зүйлээ яг хэрэгтэй газар нь бариад байгуулчихдаг нь үнэн таалагдана.
Гэтэл манайх хотынхоо ганц паркийг ч олигтой шийдээд, ард иргэддээ, хүүхдүүддээ зугаалах газар гаргаад өгчихгүй. Дээгүүр доогуураа идчих гээд гүйгээд байх, Ай Жавхлан минь дээ.
Ийм жижигхэн майхан ёстой хөөрхөн юм билээ шүү. Барихад цаг орохгүй. Харин буцааж эвхэх гэсэн би чадахгүй. Намайгаа шоолж хань ижил тэнд бичлэг хийгээстэй.
Нүсэр биш төсөр. 2 жилийн өмнө худалдаж авах бодолгүй байсан чинь аав охин 2 гараад дэлгүүр орохдоо авчихсан. Эхэндээ ч хэрэггүй зүйл авлаа бла бла гээд үглээд байсныг минь яана.
Хааяа энэ түргэн зан их дэмий тийм ээ?
Удахгүй халаад эхлэнэ гэж бодсон чинь буцаад цасаа цасаа ороорой гэх гээд л байна шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿