2022年7月23日土曜日

Сагсны эргэн тойронд 2

За энэ сагс гэж ядаргаатай зүйл байна шүү. Гэхдээ бид гарахаар шийдсэн. 

Тэр ахлагч хийдэг байна уу ер хамаагүй. Ядаргаа л байна. Нэг их хариуцлагаа ухамсарлаад, төгстлөө явчих санаатай байсан чинь болж өгөхгүй байна. 

Би бүр саяын өнгөрдөг 4 дөхөд нэг ээжтэй чанга чанга дуугаар хэрэлдээд авлаа. 

Өнгөтөөр бичих үү? 

Угтаа төгсөх ангийн ээж аав нар хамаг юмыг нь хийдэг гэсэн дээ. 2-хон хүүхэдтэй, тэрнийх нь нэг нь бид. Нэг нь ганц бие аав байдаг юм. 

Би тэгж хамаг юмыг нь мэдээд, эд нар шиг гүйж чадахгүй байгаа. Хань ижил ядаж байхад монгол явчихсан эзгүй.

Эзгүйд нь ийм том хэрэг тарьчихаад л сууж байна. Хүнтэй хэрэлдээд. Ккк. 

Гадаадаараа түрээ барих дургүй ч үнэндээ эдний энэ их бичиг цаас, ийш тийш нь мэйл бичих, зохицуулах ажлыг чадахгүй, яг амин дээр тулсан биш болохоор бас хүчлэж хичээхгүй байсан минь алдаа байлаа. 

5 дугаар ангийн охины 2 ээж гол чухал ажлыг амжуулаад гүйгээд байсан юм. Би ч дотроо мэдээж баярлаад, талархаад л явсан. Тэгсэн хангалтгүй санагдсан бололтой. 

Тэр өдөр нэг ээж нь ганц бие аавтай охин луу асаад, заалаар нэг чанга чанга орилоод, юм хумаа тараагаачээ, эхнээсээ хариад байна, аав чинь дараагаар гэрт гэрт нь тарааж өгч чадах уу? гээд л. 

Хүүхэд л болсон хойно томчууд бидний хүссэнээр түргэн шуурхай хөдлөхгүй шүү дээ, аминдаа л юм хумаа хураачихаад л тараах санаатай байсан биз. 

Уур нь хүрээд байсан юм бол надад л хэлчихгүй, цухалдаад л гадаа гарсан ч чанга чанга орилоод л байсан юм. Бөмбөгөө мөмбөгөө зөөгөөчээ гэж ирээд л. 

Би 6 ангийн хүүхдийн ээж юм болохоор бас дуугай байхгүй, 5 ангийнхан жаахан хөдлөөд өгнө үү, 6 ангийнхан 2хон л хүүхэд байна, гээд хэлчихсэн юм. 

Тэгсэн миний ингэж хэлсэн нь тэр ээжид таалагдаагүй бололтой. 

Загнуулаад байсан охин хөөрхий минь ганцаараа уйлаад алхаад харьсан. Нэг ээж араас нь очиж хүргэж өгсөн. 

Би "хөөрхий, чанга чанга орилоод загнаад байхаар чинь тэгнэ шүү дээ" гэж хэлээд, өнөөх ээж гэнэт над руу асаад. Бүр орилж загнаад намайгаа. 

Би бас хүн болсон юм хойно, тэсэлгүй чанга дуугаар өөдөөс нь хэрэлдээд. 

Тэгсэн зөвхөн тэр удаагийн явдлыг бус улирсан баларсан юм сөхөж ирээд, над руу дайраад. "6 ангийнхны ээж аав ер нь юу хийж байгаа юм, эртээдийн тэр нэг мэйл юу вэ?" гэж орилоод. 

Нөгөө нэг аав эртээд нэг мэйл бичсэн байсан, тэр нь бас таалагдаагүй бололтой. 

6 ангийн 2 нийлээд 5 ангийнхныг муулдаг л гэнэ, элдвээр хэлдэг л гэнэ. Мэдэхгүй ээ, одоо тогтоосон юм ховор байна. 

Би бас мөчөөгөө өгөлгүй "би хүүхдээ хүн муулж бай гэж хүмүүжүүлээгүй" гэсэн чинь "хүмүүжүүлсэн л байна шд" гэж үү. 

Дараа нь охиноосоо асуулаа, та 2 тэд нарыг яадаг юм муулаад л байдаг юм уу? 

-Үгүй шд, тэд нар чинь л өөрсдөө...

Энд бол иймэрхүү нэг босс маягтай ээж байгаад, тэрэндээ юм хэлж чаддаггүй гөлөлзөөд байдаг. Яахав хэрүүл уруул гаргаад яахав гээд тэгсгээд зайгаа бариад явдаг юм шиг байна лээ. 

Ганц энэ удаагийнх ч биш, эртээд бас нэг ээж нь ирээгүй байсан охин луу үсчээд л байсан гэсэн. 

Тэрийг нь тэгээд хараагүй юм шиг, сонсоогүй юм шиг, хэлж чадахгүй байдаг бусад ээж нар ч гэсэн мангар байгаа биз дээ? 

Бүр нэг, нэгнийгээ ижимэдүүлж байхад дуугай хараад, өнгөрөөд сурчихсан байдаг бололтой, багаасаа. 

Бид бол дээрэлхүүлж байгаа талд нь ороод үзэлцээд өгье л байдаг биз дээ? Хэ хэ. Эсвэл хань ижил бид 2 л тийм юм уу? Мэдэхгүй...

Орилж орилж байснаа цаана очоод суучихсан, хоёр ээж намайгаа сэнхрүүлэх гээд байгаа бололтой. Өнөөх дэмбэрэл ээжийнхээ талд орчихсон. Бидний төлөө их л зүйл хийж байгаа бла бла.

Мэдээд байгаа, талархаад байгаа л гэлээ. Тэгсэн нэг филиппин ээж баярлалаа гэж хэлдэг үү? гэнэ ээ. Аминдаа хэлээд л явсан ухаантай. Одооныхны хэллэгээр пялдагадах хэрэгтэй байж.

Гэхдээ гол ажлыг нь нугалж өгч байгаа нь гээд нэг их босс царайлаад л, хүн хүн лүү асаад байж болохгүй биз дээ? Шал дургүй хүрчихсэн. 

За өөр юу билээ? Хүн ер нь уурлахаараа болсон явдлыг нэг бүрчлэн санадаггүй юм байна. 

Сагсны буянаар зөндөө л хүнтэй танилцлаа, олон ааштай хүмүүстэй уулзлаа. Олон янзын гэр бүл байдгийг мэдлээ. Энэ над руу асдаг ээж ганц бие, ганц охинтой, охиныхоо төлөө бүхнээ л зориулдаг, охин нь амьдралых нь утга учир болсон хүн байдаг гэсэн. 

Өөрийн охин чухал мэдээж, гэхдээ бусдын хүүхдийг ч яг охин шигээ хайрла гэхгүй ч хүндэтгэлтэй л харьцах ётсой биз дээ? 

Ямартай ч гарна, гэж бодсон хөнгөрөөд сайхан байна. Одоо няравынхаа ажлыг мөнгө санхүүг нь цэгцлээд, аваачаад өгчихнө. Хань ижлийг аваачиж өг гэнэ, ирэхээр нь. 

Би бол тэр ээж нарын царайг хармаагүй байна. Ядаргаа биз дээ, ядаргаатай хүмүүсээс татгалзах хэрэгтэй. Тэд нар ч миний царайг харах хүсэлгүй байгаа биз? 

Амь биш заяа биш, одоо дунд сургуульдаа бэлтгэх минь, үр минь гэсэн. Зулзага хөөрхий минь больё оо ижий минь гэсэн. Угаасаа ч нэг их сайн ч биш, сагсандаа. 

Бага зулзагыг бас иймэрхүү олон нийтийг хамарсан дугуйлан секцэнд оруулахдаа их анхаарах хэрэгтэй юм байна, ялангуяа нэг үеийн олон хүүхэд байвал л оруулна аа. 

Цөөхөн бол бас энэ удаагийнх шиг ямар нэг албан үүрэгт хуваарьлагдаад, тэрийг нь эдний хүссэнээр нь тултал хийж чадахгүй бөөн хэл ам болох юм байна. Их л туршалага сууж байна даа. 

Их урт зүйл бичиж, чилээсэнд уучлаарай, японд амьдардаг бөгөөд хүүхдээ элдэв дугуйланд явуулах гэж байгаа бол өчүүхэн ч гэсэн санаа авах зүйл болсон байх гэж найднам. 

Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье. 

2 件のコメント:

  1. Өө ёстой хэцүү байдалд орсон байна шд. Ээж нарын хэцүү зан, бусдыг яг өөр шигээ байлгах гэдэг, ялангуяа ганц хүүхэдтэй ээж нар. Нэг тийм стандарт, дүрэм яриад тэрнээс өөрөөр сэтгэж бодохгүй, өдий болтол ийм л байсан, энүүгээр нь л байлгана гээд, уян хатан зан, нүүрэн дээр нь шулуухан хэлчихгүй ардуур олон юм ярьдаг гэх мэт онцгүй зантай улс их. Гарсан нь болж, хэн хэндээ амар. Сургамж болжээ.

    返信削除
    返信
    1. Санаа амар байгаа. Яахав ганц нэг хүнтэй холбоо барьж сагсны хэрэгсэл гэх мэт байсныг нь аваачиж өгсөн. Бусдаар маш сайхан сэтгэл амар байгаа, амралтын өдрөөр ч орж гарахад таатай. Цаг нарт баригдахгүй.

      削除